Токиогийн “Их дуулга”-д манай улсын 13 жүдоч зодоглоно

Twitter Print
2016 оны 11-р сар 29-нд 07:50 цагт
Мэдээний зураг,

2016 оны Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ийн сүүлийн тэмцээн Токиогийн Их дуулга ирэх сарын 2-4-нд болно. Бага ДАШТ гэгддэг тус тэмцээнд 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144, нийт 337 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Тус тэмцээнд манай улсаас 13 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна.

Тодруулбал, Эрэгтэй

-60 кг - Дашдаваагийн Амартүвшин, Ганбатын Болдбаатар

-66 кг - Довдонгийн Алтансүх, Адъяагийн Батсуурь, Ганболдын Хэрлэн

-73 кг - Батцэцэгийн Батгэрэл, Болдбаатарын Баяндүүрэн

-81 кг - Нямсүрэнгийн Дагвасүрэн

-100 кг - Дашдуламын Ишдорж, Одбаатарын Хангал

Эмэгтэй

-48 кг - Мөнхбатын Уранцэцэг

-57 кг - Дожсүрэнгийн Сумъяа

-63 кг - Мөнхбатын Даваасүрэн

-70 кг - Мөнх-Эрдэнийн Баяртуул

Энэхүү тэмцээнд "Рио-2016" олимпийн наадмын 66 кг-ын жингийн аварга Италийн Фабил Базиле, 63 кг-ын аварга Словений Тина Трстеняк нар нэрээ өгчөө. Түүнчлэн Риод медальт байр эзэлсэн тамирчдаас Галбадрахын Отгонцэцэг, Ан Баул, Дирк ван Тичелт, Гвак Дон-Хан, Сирилл Марет нарын медальтнууд барилдахаар болсон байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.