Аварга Ч.Санжаадамбын тумбарайдах мэх бөх сонирхогчдыг талцуулав

2016 оны 11-р сар 28-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Улс тунхагласны 92 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 26-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө болж өндөрлөлөө. Барилдаанд улс, аймгийн цолтой 224 бөх барилдсанаас Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлэн, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн юм. Тэгвэл Аварга Ч.Санжаадамба барилдааны эхний даваанд учраа бөхөө тумбарайдах мэхээр өвдөг шороодуулсан нь бөх сонирхогчдын дунд томоохон маргаан дагууллаа.

Энэ тухай цахимд бөх сонирхогч иргэд, "Санжаадамба өрсөлдөгч бөхөө гэмтээхээр чулуудчихсан юм байна. Ямар муухай авиргүй харагддаг юм", "Санжаадамба аварга овоо гар юмаа. Ямар хөлдүү гулууз шидэж байгаа биш дээ. Онцгүй л харагдаж байна. Аварга гэдэг цолыг хайрлах хэрэгтэй", "Мундаг аварга уу? Мунаг аварга уу?", "Санжаадамба аварга залуу бөхийг их муухай унагалаа" хэмээн шүүмжлэх хэсэг хүмүүс байхад эсрэгээрээ "Аварга Ч.Санжаадамбын аатай тумбарай. Даац хэтийхэн гүйцэтгэж дээ, юутай мундаг. Хүч бяр тэгширсэн эрсийн л хийдэг мэх. Толгойгоор нь биш өргөлтийнхөө хүчийг дагуулан дал, ташаа онолдуулан шидэж байгаа юм. Аргагүй л цагийг эзлэх, аа нь багтарч ядсан аваргын хийдэг мэх дээ. Хийморьтой, сайхан байна", "Ч.Санжаадамба тумбарайдсан. Энэ бол зодуур биш мэх.

Монгол бөхийн түүхэнд тумбарайдах мэхийг гаргууд сайн хийдгээрээ алдартай С.Цэрэн аварга, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг арслан гэх мэт олон хүн нэрээ мөнхөлсөн. Монгол үндэсний бөх бол нэгэн төрлийн тулааны спорт" хэмээн өмөөрөх нэг хүмүүс ч бас байна.

Х.Онон

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.38) 2016-11-29 13:35
      • 0
      • 0

      хээ цэс байдаг л барилдаан. энэ зэргийн ойчихыг даахтайгаа залуучууд барилдаж байгаа. энэ шүүмжлээд байгаа хүмүүс өөрсдөө нялцгар байж болно бусдыг өөртэйгөө адилхан бодох шаардлагагүй.

      Хариулах

    • Оюун

      (202.179.24.202) 2016-11-29 10:54
      • 0
      • 0

      сэргээш хэрэглэсэн юм болов уу

      Хариулах

    • GG

      (182.160.33.120) 2016-11-28 12:32
      • 0
      • 2

      MONGOL NOHOI ZODOON

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.36) 2016-11-28 12:15
      • 0
      • 2

      MUUHAI HARAGDAJ BNA

      Хариулах