Солонгост толгойгоо эргэтэл загнуулж байхдаа МАНАН-гийн өлөн бөөснүүдийг хичнээн үзэн ядав

Twitter Print
2019 оны 09-р сар 26-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

БНСУ-д ажиллаж байгаа залуу монголчуудын бодит үнэнийг цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр “Солонгост ирээд хэдхэн хонов. Харийг зорьж амьдралаа өөд нь татах санаатай нэгэн корей нарын ажилчин. Би Монголд төрийн албанд зургаан жил ажилласан. Сардаа гар дээрээ 470-500 мянган төгрөг авна. Муулаад байдаг төрийн албаныхан яг үнэндээ 80 хувь нь над шиг л амьдардаг. Би гэхэд эмнэлэгт ажилласан. Эмч багшийн амьдрал хэцүү байна гэж нийгмээрээ ярина.

Үнэндээ эмнэлэгт эмч нар сургуульд багш нар арай дориун цалинтай нь. Мэдээж тэд илүү боловсорсон хүмүүс болохоор аргагүй. Харин бусад ажилтан албан хаагчид оршин байдаг гэдгийг манайхан мэддэггүй дурсдаггүй. Манайх гэдэг айл 3 хүүхэдтэй. Цалин авч ажил хийж байгаа ч гэсэн амьдрал яг уруудах процессоор явагдаж байв.

Хуримын бөгж минь сүүлийн 3 жил ломбарднаас салсангүй. Солонгост мөнгө олно. Тийшээ явж ажил хий гэсэн яриаг олон жилийн өмнө сонсож байсан ч би нэг их тоож байсангүй. Цагаа тулахаар цаг үе хоолой боохын алдад бууж өгөхөөс яалтай. Ингээд л явахаар шийдлээ. Барилгын ажил нь маш хүнд ганц минут зогсвол загнуулдаг.
 
Мөнхийн хөдлөж байх ёстой гэх үгсийг олон сонссоор ирэв. Гэрт маань байдаг 5 кг  туухайг эс тооцвол оффисын ажилтай надад өөр өргөсөн юм байхгүй. Ингээд л ирээд хар ажил өнөөх барилгадаа очиж үзлээ дээ. Олигтой хийхгүй бол маргааш гологдоно. Тэгээд ажилгүй мөнгөгүй гэж бодсоор нэлээн гүрийгээд л дайраад байв. Хий гэснийг нь ойлгоод цуг яваа Монголчуудаа дагаад л аль болох зүгээр зогсохгүй хөдлөөд л байв. Хөлс гэж уяа морь шиг цутгана.
 
Каскаа тайлбал торгуулах болохоор ханцуйгаараа нэг шудраад л гүрийсээр. Ажил өглөөний 07.00 цагт эхэлж өдрийн 04.00 цаг өнгөрөөд бууна.
 
Орой тийшээ гарын хүч суларч байна. Нэг Солонгос өвгөн намайг том гэдэстэй гэв. Уг нь 80 кг жижигхэн гэдэстэй шүү дээ. Тухайн үедээ инээлдээд өнгөрсөн ч маргааш намайг авсангүй жийгдэв.

Image result for korean construction worker

Тэр орой хамгийн сайхан нь ажлаасаа буугаад гар дээрээ шууд цалингаа авав. Ажлын маань үнэлгээ 130.0 мянган вон бөгөөд ажил олгогч самушлын эзэн 10 хувийг авна. 117 мянга. Монгол мөнгөөр 234 мянга. Ганцхан өдөрт сарын цалингийн талыг олчихов. Маргааш нь гологдсон ч дараагийн 4 өдөр өөр барилга дээр ажиллав. 120 бөгөөд 10 хувиа өгөөд 108 г авна. Солонгост ирээд 7 хонохдоо 5 өдөр борлогдож 2 өдөр жийгдсэнээр. Хоёр сарын цалингаа 5 хоногт олчихсон байдаг байгаа. Манай Монгол нээрээ арай байна. Би ганцаараа ингэж явсан бол миний буруу би дурдахгүй. Гэтэл энд 10-30 мянган монголчууд байна. Ихэнх нь ардаа үр хүүхэдтэй амьдралтай улс.
 
Үр хүүхдүүдийнхээ дэргэд өсөж торних эгдүүтэй ааш зан үйл хөдлөлийг нь хором бүр харж суух шиг жаргал байхгүй. Бид энд нас яваад мөнгөтэй болоод харих ч хүүхдүүдийнхээ хамгийн гоё хөөрхөн эгдүүтэй мөчүүдийг үзэхгүй өнгөрөөнө.
 
Юу ч байгаад бид цаг хугацааг худалдаж авч ухрааж чадахгүй. Солонгост толгойгоо эргэтэл загнуулж байхдаа МАНАН-гийн өлөн бөөснүүдийг хичнээн үзэн ядав. Тэд нарт ганцхан хувь ичих нүүр санаа зовох сэтгэл хүн чанар байсан бол 10 удаагийн хулгайгаа 2 удаад нь больсон бол Монголчууд дэлхийгээр нэг тарж газар газар ингэж явах байсан гэжүү. Эмч, багш цагдаа юу юу байдаг билээ. Монголын боловсролтой масс энд багагүй байна. Хүүхнүүд нь айлын шал жорлонг гялтайтал угааж хурууны өндөг нь цэврүүтээд л. Эрчүүд нь эндхийн хамгийн боловсролгүй улсуудад загнуулан барилга дээр хог шүүрдэж новш хог хаягдлыг нь зөөж явна даа хөөрхий.

Image result for korean construction worker

Энд бидэнд томроод байгаа Солонгосчууд хүнд санаагаа зөв тайлбарлаад өгч чадахгүй хашгирч орилохоос өөр ид шидгүй ямар ч боловсролгүй зайрмагныхаа гялгар уутыг хотын төвд машины цонхоор шиддэг улс.
 
Боловсролтой ухаалаг улс хүн рүү үсчиж хашгирахаасаа илүү тайлбарлаад ойлгуулахыг хичээнэ. Бидний үе ингээд өнгөрдөг байж. Хойч үедээ илүү сайхан улс үлдээхийн төлөө бүгд шүгэл үлээгч буруу амиа бодогч бэртэгчин улсуудыг шүүмжилж ичээж байгаасай.
 

Image may contain: shoesБид л дуугай чимээгүй байвал дараа үе маань бидний яг энэ замналаар явахад ойрхон байна. Буруу шударга бус юмыг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Хүүхдүүд маань ч худал барилддаг бөх үзээд таашаал авдаг бидний тэнэг мангар үеийг битгий давтаасай. Хэдүүлээ юм үзээд ирэхээрээ ухаажна сайхан амьдарна.

Төр засгаас гуйх юм. Та нар биднийг сайхан амьдруулах гэж хичээх шаардлагагүй. Харийн орноос очсон мөн нь гар хөдлөж байгаа бүх хүмүүсийн ажил хөдөлмөр бизнес үйлдвэр үйлчилгээнд л битгий хурган, ишгэн, ухнан, хуцан дарга нараа явуулж л бүү гай дарамт болоорой.

Туслахгүй юмаа гэхэд оролцохгүй дарамтлахгүй байхад Монголчууд чадна. Нэвт норсон ажлын гутал минь. Цааш нь болъё доо. Агсам тавьж байгаа юм шиг санагдчихлаа” хэмээн бичжээ.

Г.Ганаа


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (203.91.116.118) 2019-09-27 11:38
      • 2
      • 0

      Хүнрүү чихэж байхаар ажил гололгүй хийж сур,, хэрэгцээтэй мэргэжил эзэмш,,өөрөөсөө эхлээд бурууг хайх хэрэгтэй

      Хариулах

    • Zochin

      (64.119.21.118) 2019-09-26 21:36
      • 0
      • 1

      Odoogiin manai niigmiin unen arai denduu id saihan zaluu hoich ue bhgui gadagshaa garsan yamar sanaatai ingej doroi amdruulaad bgaag oilgohgui bna tsaanaa daalgavartai yum shig uls undesten tsever bish bolj mohoh vii gej aih yum.

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.140) 2019-09-26 16:49
      • 0
      • 1

      #МАНАН-н цорын ган зорилго бол Монгол орноос бүх ард иргэдийг нь хөөж гаргаад алт мөнгө зрдэнэс баялагийг цөмийг ухаж цөлмөж авчихаад, хятадад газар нутгийг нь зарж маш их хэмжээ хягааргүй мөнгөтэй болж баяжих л зорилго. Залуус минь эртхэн ухаан орж ирээдүйн хойч үр хүүхдүүддээ бүрэн бүтэн эх орон гаүар нутаг эрх чөлөө тусгаар тогтнол бүрэн тэн байдал хөгжил дэвшил сайн сайхан нийгэм үлдээхийн төлөөх тэмцэлд нэглэх хэрэгтэй. Бид зэвсэг барьж тэмцэхгүй. Бид хулгайчуудтай хууль барьж тэмцэнэ. Монголчууд мананг ялна.

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.1) 2019-09-26 10:28
      • 0
      • 2

      Дэлхийд нэг хүнд ногдох газар нутгаараа 1- т гэж бгаа тэгсэн мөртлөө арлын газар нутаггүй орноос долоон дор нэг хонхортоо бүгд алалцаад чихэлдээд түгжирч бөглөрч стресс бухимдалаар дүүрэн амьдарч байх гэж яаагаад ийм муу төр засаг бдаг юм бээ амиа бодсон бэртэгчин төрийн түшээ нь цадаж ханадаггүй, ард түмнээ хөсөр хаясан ийм нэг улс бна даа

      Хариулах

    • Зочин

      (66.181.167.55) 2019-09-26 10:00
      • 0
      • 3

      Ингэж л ойлгосон хүмүүсийн хувь тодорхой хувьд хүрэхээр нийгэм өөрчлөгдөнө гэж найдаж байгаа. Чи аль хувьд нь байна аа гэж хүн бүр өөрөөсөө асууя.

      Хариулах

    • Irgen

      (107.72.162.100) 2019-09-26 09:54
      • 0
      • 2

      Ideechingyyded unshuulaarai

      Хариулах

    • Irgen

      (107.72.162.100) 2019-09-26 09:54
      • 0
      • 2

      Ideechingyyded unshuulaarai

      Хариулах