Шадар сайд У.Хүрэлсүхээс банга хүртсэн А.Цогцэцэгийг огцруулж магадгүй

Twitter Print
2016 оны 11-р сар 24-нд 18:03 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн өдрүүдэд "Засгийн газрын нэр бүхий сайдуудыг огцруулж, туршлагатай, мэргэжлийн хүнийг сайдад томилно" гэх яриа ордоноор жиг жуг хөвөрлөө. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарыг огцруулах тухай асуудал яригдсан юм.

Гэвч Даваа гарагт хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар "Сайд нарыг нэр зааж огцруулах асуудал яригдаагүй” гэсэн тайлбарыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлсэн байдаг ч огцруулах яриа ор үндэслэлтэй гэдгийг намын зарим нөхөд нь үгүйсгэхгүй байгаа аж.

Гэхдээ Б.Чойжилсүрэн, Ж.Батсуурь хоёрыг биш харин А.Цогцэцэг, Д.Ганбат нарыг огцруулах сурагтай. Түүгээр барахгүй  Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Шадар сайд У.Хүрэлсүх ЭМ-ийн сайд А.Цогцэцэгийг зэмлэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдснаар огцруулах үндэслэлийн шалтаг нэгээр нэмэгдэж байгаа бололтой. 

Тэрээр ЭМ-ийн сайдад хандан "Өвөлжилт хүндэрсэн отрын таван аймагт хэрэгцээтэй эмнэлгийн машины асуудлыг шийдэж чадаагүй" хэмээн нэлээд бухимдангүй загнасан юм.

Б.Алтжин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.