Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ажлын хэсэг байгууллаа

2016 оны 11-р сар 24-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтов.

Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрхзүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, судлаачид, хуульчдыг өргөнөөр оролцуулахаар болжээ.

Ажлын хэсгийн ажлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн зохион байгуулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат,  Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт үүрэг болголоо.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.