Сексийн хүчээ хэрхэн өсгөх вэ?

2017 оны 05-р сар 10-нд 18:14 цагт
Мэдээний зураг,

Олон эрчүүд хүчтэй, чадалтай харагдах гэж хөл гарын булчингаа уйгагүй хөгжүүлдэг. Гэтэл ор хөнжилд байхад хамгаас хэрэгтэй ганцхан л булчин байдаг. Энэхүү сексийн булчинг умдаг-ахар сүүлний булчин буюу УА-булчин гэж нэрлэдэг. Энэ булчин нь умдагны ясыг ахар сүүлний ястай холбож өгдөг аарцагны маш чухал багц булчин юм. 

Сексийн эрүүл мэнд энэ булчингаас ихээхэн хамаардаг. Таны бэлэг эрхтэний таваас найман сантиметр нь энэ булчинд үндэслэсэн байдаг. Энэ булчин хэдий чинээ чадалтай байна төдий хэмжээгээр сайн байж, дур тавилтыг төдий чинээ гүн мэдрэх болно. Олон удаа дур ханахын тулд сунаа /үрийн шингэн/ барих чадвар нь хамгийн чухал байдаг тул бид УА булчинд ийм их ач холбогдол өгч байгаа юм. Товчхондоо УА булчин нь үрийн дусал гадагшлахын даваан дээр таныг зогсоож чадах тоормоз юм. Хярзан орчимд буюу төмсөг, хошногын хооронд УА булчингийн чангарал илүү сайн мэдрэгддэг.

Нэрийг нь мэддэггүй болохоос түүнтэй та аль хэдийнээ танил. Ойр хавьд жорлон байхгүй тохиолдолд шээсээ барихад, тэгээд ашгүй нэг жорлон олоод бие засаад сүүлчийн дуслыг дүлэн шавхаж байхдаа та энэ л булчинг ашигладаг шүү дээ.

Олон удаа дур ханахыг, өөрөөр хэлбэл, аарцаг хошного хавьцаа мэдрэгддэг хэмнэлт агшилтыг УА булчин хариуцдаг тул хавьтахад их ач холбогдолтой. Даочууд энэхүү агшилтанд түрүү булчирхай бас оролцдог болохыг олж мэдсэн байна. Түрүү булчирхайг тойрсон булчинг агшааж сурснаар та үрийн дуслыг саатуулж, дур тавилтын агшилтыг хүчтэй болгодог. Түрүү булчирхай агшихад таны бүх бие чичрэх юм уу хүйт даах болно. 

УА булчинг таньж олох хамгийн энгийн арга бол аарцагны булчинг чангалан, шээсээ ухамсартайгаар барих юм. Үүнийг та зогсоогоороо юм уу, суугаагаар хийж болно. Хэрвээ та шээсээ хамгийн хүчтэй гарч байх үед, өөрөөр хэлбэл шээж байгаад ид дунд нь хааж чадах юм бол таны УА булчин хүчтэй байна гэсэн үг. Үүнийг хийж чадахгүй бол энэ булчин тань сул хөгжсөний илрэл. Шээсээ таслах үед бага зэрэг хорсоно. Ингэх нь хэвийн байдал бөгөөд хэдэн долоо хоногийн дараа энэ таагүй мэдрэмж арилна. Хэрвээ өвдөлт удаан хугацаагаар үргэлжилбэл таньд ямар нэгэн үрэвсэл байж болзошгүй. Тиймээс энэ дасгалыг болон бусад дасгалыг үргэлжлүүлэн хийхээс өмнө өөрийгөө эмчлэх шаардлагатай. Дасгал хийхээр ямар ч булчин бага зэрэг хөндүүрлэнэ. Дасгалын ачааллыг аажмаар нэмэх нь зүйтэй. 

Бие засаж байхдаа та эхлээд маш их яарч байгаа юм шиг дүлээрэй. Үүний тулд өлмий дээрээ зогсож шүдээ зууж болно. Гэхдээ энэ дасгалыг хийхдээ чухал зүйл бол аль болох олон удаа шээсээ таслах юм. 

Дасгал 1 - Шээсээ таслахуй

1. Амьсгаа авна - Бие засахаасаа өмнө гүнзгий амьсгал аваарай. 

2. Амьсгалаа гаргаж байхдаа дүлээрэй - Алгуурхан амьсгалаа гаргаж, шээсээ хүчтэй гаргаарай. 

3. Амьсгалаа гаргахдаа дахин дүлээрэй - Амьсгалаа гаргахдаа үргэлжлүүлэн шээнэ. 

4. Эхнээс нь давтаарай - 3 болон 4-ийг 3-6 удаа юм уу, шээж дуусталаа хийгээрэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.