“Nokia” ухаалаг болоод эргэж ирнэ

Twitter Print
2016 оны 11-р сар 23-нд 15:39 цагт
Мэдээний зураг,

“Apple” эхлүүлж, “Samsung” үргэлжлүүлсэн мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утас үйлдвэрлэх давалгаанд салбарын бусад компаниад хөл алдан живж алга болцгоосныг бүгд мэднэ. Тэгвэл зах зээлийн жамаар өрсөлдөөнөөс хасагдсан тэдгээр компаниудаас олонд танигдсан брэнд нэрээ бүрмөсөн мартагдахаас нь өмнө ашиглах сэргэлэн нэг нь бас байна. Финландын алдарт “Nokia” брэндийг эзэмшигч “HMD Global” компани өөрийн брэндийн ухаалаг гар утас гаргахаар ажиллаж байгаагаа зарлалаа. Компани хөрөнгө оруулагчдын дунд зарласан “Nokia's Capital Markets Day 2016” арга хэмжээнийхээ үеэр энэ тухай албан ёсоор зарласан байна.

Ухаалаг утасны анхны заг­варууд ирэх оны хоёр, гурав­дугаар сард явагдах “MWC 2017” үзэсгэлэнд тавигдах юм байна. Шинэ гар утаснууд бүгд Android 7.0 Nougat үйлдлийн системд суурилсан ажээ. Гэхдээ 2017 оны гуравдугаар улирлаас нааш худалдаанд гаргаж амжихгүй гэнэ. Гэнэтийн бэлэг үүгээр ч дуусахгүй. Тус компани энэ жил Nokia OZO мэргэжлийн камер бүтээсэн бол 2018 онд улам сайжруулж, юмсыг бодит мэт болгодог болгон хөгжүүлж патент авахаар төлөвлөжээ. 

Х.Батсайхан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.