Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "эрвээхэй" дасгал

Twitter Print
2017 оны 12-р сар 03-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Суудлын мэдрэл нь хүний бие махбодийн хамгийн чухал хэсгийн нэг юм. Суудлын мэдрэл нь нурууны доод хэсгээс эхлэн гуя, өвдөг, өсгий тавхай хүртэл даган байрладаг. Энэхүү мэдрэл дарагдсанаар нуруу эсвэл гуяны хойд хэсэгт хүчтэй өвдөлт мэдрэгдэж эхэлдэг. 35-50 насныханд энэ өвчин илүүтэй тохиолддог.

Түүнчлэн нурууны доод хэсэгт өвдөлт өгснөөс үүдэн архаг ядаргаанд нэрвэгдэж, улмаар хөл бас өвдөж эхэлдэг. Хэрэв энэ асуудлыг тоохгүй орхивол өвдөлт улам л даамжирдаг байна.

Ийм тохиолдолд хамгийн чухал зүйл бол эмчид зайлшгүй хандаж өвчнийг хүндрүүлэхгүй байх шаардлагатай. Суудлын мэдрэл дарагдсанаас үүссэн өвдөлтийг намжааж, арилгахын тулд энгийн нэг дасгалыг хийж заншаарай.

“Эрвээхэй” дасгал

1.Шалан дээр суугаад хоёр хөлийнхөө тавхайг нийлүүлэн хавсран сууна.

2.Гарны тусламжтай өсгий өлмийгөө сайтар нийлүүлнэ.

3.Харин дараа нь өвдөг хэсгээ шаланд хүргэхийг чармайх хэрэгтэй. Бидний хэлж заншсанаар бол завилж суухтай төстэй. Энэ дасгал нь далавчийг санагдуулам учраас “эрвээхэй” дасгал гэж нэрлэгдсэн аж.

Анхлан хийж байгаа хүмүүс нэг удаадаа 30-60 секундын турш хийнэ. Дасгалын хамгийн гол зүйл бол тайван байж, гүнзгий амьсгалах юм. Дасгалыг хийх болгондоо хугацааг нь аажим аажмаар ихэсгээрэй. Уг дасгал нь эртний, уламжлалт йогийн дасгалын нэг төдийгүй эмэгтэй хүн бүрт ашигтай дасгал гэж хэлж болно.

Энэ дасгалыг тогтмол хийснээр нурууны асуудлыг шийдэхийн зэрэгцээ бөөрөнд эерэгээр нөлөөлж, шээс бэлгийн замын өвчин, радикулит буюу мэдрэлийн ёзоорын үрэвсэл, ивэрхий зэргээс урьдчилан сэргийлэхээс гадна умайг чангалдаг давуу талтай. Хэрэв та дээрх дасгалыг өглөө бүр хийж заншвал нурууны тань өвдөлт арилж, бага багаар үр дүнгээ өгч эхэлнэ.

Эх сурвалж: www.zacep.com

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • D.Altangerel

      (27.123.212.130) 2017-12-07 21:02
      • 0
      • 0

      Suudliin medrel ni mongol bariagaar hyalbar chuluulugddug gedgiig bas medehed iluudehgui bizee.

      Хариулах