Хүүхдүүдийг хамгийн их инээлгэдэг зүйл нь нуугдаж тоглох гэнэ

Twitter Print
2017 оны 10-р сар 22-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Нялх хүүхдүүд дөнгөж төрөөд л инээмсэглэн, удалгүй хөхөрч эхэлдэг. Энэ нь тэднийг төдийгүй эргэн тойрных нь хүмүүсийг баясгаж байдгийг мэдэхгүй хүн үгүй. Харин эрдэмтэд энэ инээд бидэнд их зүйл хэлж өгч чадна гэж үзэж байна.

Хүүхдийн инээднээс тухайн хүүхдийн тархины хөгжил ямар түвшинд байгааг мэдэж болдог байна. Лондонгийн их сургуулийн эрдэмтэн Caspar Addyman интернэтээр санал асуулга явуулжээ. Тэрээр эцэг эхчүүдээс хүүхдийг чинь юу хамгийн их инээлгэдэг вэ гэж асуусан байна. Эл санал асуулгад өөр өөр газар орноос 600 орчим хүн хариулжээ. Хүүхдүүд юу хараад инээж байгаагаас нь хамааран, тухайн хүүхдийн талаар их зүйл мэдэж болдог байна.

Эрдэмтэн Caspar Addyman-ы хувьд энэ нь хүүхдүүдийн томчуултай тогтоож байгаа харилцааны нэг хэлбэр гэж үздэг. Тэд ярьж сурахаасаа өмнө ийм аргаар өөрийгөө илэрхийлдэг байна. Харин тэднийг хамгийн их инээлгдэг зүйл нь нуугдаж тоглох байжээ. Хүүхдүүд аав эсвэл ээжийгээ хаачив гэж хайж эхэлнэ. Гэнэт өмнө нь гарч ирэхэд баярлан инээдэг байна. Эндээс харахад хүний хошин шогийн мэдрэмж их эрт хөгжиж эхэлдэг төдийгүй цаашдын төлөвшил, хөгжилд нь сайнаар нөлөөлдөг байна. 

Б.Эрдэнэчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.