
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нийгэмд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж 21 хүнд "Эрх чөлөөний одон" буюу "Medal Of Freedom"-г гардуулжээ. Энэхүү одон нь АНУ-д энгийн иргэний хувьд хүртэж болох хамгийн дээд шагнал бөгөөд энэ хүмүүсийн дунд алдарт сагсчин Майкл Жордан, Карим Абдул-Жаббар, Том Хэнкс, Робэрт Де Ниро, Эллэн, Брюс Спрингстийн зэрэг алдартнууд нэрлэгдсэн байна.
Анх 1963 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн санаачилсан Эрх чөлөөний одонг нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгосоор иржээ. Уран бүтээлч, тамирчин, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, филантропист зэрэг нийгмийн олон салбарын тэргүүнүүд уг одон медальд нэр нь тодорхойлогддог байна.
Ерөнхийлөгч Барак Обамагийн хэлснээр, уг одон медаль нь зөвхөн манай үндэстний хүмүүст хамаарагдах бус Америк орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст ч олгодог гэжээ.
Э.Гүнтөмөр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.