Муу бодолд эзлэгдвэл шоколад хэрэглэ

2017 оны 07-р сар 12-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

Завтай хүн сэтгэл гутралд орж, амархан шаналамтгай, аливаа зүйлийг муугаар бодомтгой байдаг байна. Үүний нэг тод жишээ нь зарим хүмүүс "Би ажлаа хийхгүй болохоор өвдөөд байх юм. Гэртээ суухын арга алга гэж ярьдаг". Энэ нь таны бие махбодь тайвшрал биш ажил хөдөлмөр эрхлэх шороон махбодиор хэтэрхий их цэнэглэгдэж байна гэсэн үг. Хүнд гэр орон ямар хэрэгтэй вэ гэхээр гар утсаар бол батерей цэнэглэгчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд цэнэгтэй бөгөөд сүлжээгүй утас хэнд ч хэрэггүй гэж бодох хэрэгтэй. Ингээд ажил хийж байж өөрийн биед байгаа шороон махбодийг гадагшлуулж байх ёстой байтал зүгээр л юм хийнэ дээ гэж бодоод байхаар таны бие хямарч өвддөг юм. Тиймээс муухай бодлоос салах хамгийн найдвартай арга бол чин сэтгэлээсээ хөдөлмөр эрхлэх юм. Хөгшин байна уу, залуу байна уу хамаагүй.

Мөн бидэнд өөрийн эрхгүй муу, муухай бодол орж ирдэг. Муухай зүйл бодож болохгүй гэж яаж ч хичээсэн заримдаа муу муухай бодолд эзлэгдэх нь бий. Тиймээс муухай бодлоос хамгаалдаг хамгийн чухал хүнс бол шоколад юм байна. Гэртээ найруулж уудаг халуун шоколад ч гэсэн байлгаж болно. Глюкоз тархинд хэрхэн нөлөөлдгийг судалж үзтэл глюкоз хүний биед ихээр хуримтлагдвал муу бодол, гомдол хорсол, өшөө авах хүслийг бууруулдаг нь нотлогджээ. Муу муухай бодол бол төмрийн төмөр буюу хүйтэн махбод маш ихээр агуулсан байдаг. Харин шоколад нь өөрөө мод болон гал махбодийн нийлмэл учир хүнийг амархан тайвшируулж, эерэг сайхан бодолтой болгодог байна.

Э.Дөлгөөн, Азийн Фэнг Шүй холбоо

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.