2016 оны 11-р сар 22-нд 14:17 цагт

Blue Christmas - 7 настай Rhema Marvanne

2008 оны 11-р сард 5 настай Rhema Marvanne өндгөвчний хорт хавдраар ээжийгээ үүрд алджээ. Түүнээс хоёр жилийн дараа 7 настай Рийм охин ээжийнхээ хамгийн дуртай "Blue Christmas" дууг дуулж бичүүлсэн байна.  

Охин дуугаа дуулахдаа ээжийнхээ тухай бодож мөн өөр шиг нь өнчирч зовсон болон өвчтэй хүмүүст сэтгэлийн дэм өгөхөөр чөлөөт цагаараа сүмд очиж дуулдаг. Үүний зэрэгцээ хорт хавдрын төвүүдэд мөнгө цуглуулах зорилготой хандивын тоглолтуудад алгасалгүй оролцдог.

Тэрбээр бие даасан 3 СД гаргаад байгаагийн хамгийн сүүлийнх нь 2010 онд гарчээ.  

Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.