Томуугийн үед нэг найтаалтаар 40,000-аас илүү дусал цацагддаг

Twitter Print
2018 оны 02-р сар 11-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Томуу нь халуурах, толгой өвдөх, булчин шархирах, ядрах, хамар тагжрах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг, амьсгалын замын вирүст цочмог халдвар юм. Томуу нь улирлын дэгдэлтийн үед дэлхий даяар тархдаг ба жил бүр 250 000-500 000 хүн нас бардаг.

Томуу нь жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, хөгшчүүд, архаг хууч өвчтэй хүмүүст хүндрэх хандлагатай.

Томуугийн вирүс хэрхэн тархдаг вэ?

· Томуу нь ханиах, найтаах үед агаараар дамжих ба энэ үед үүссэн аэрозоль нь вирус агуулдаг.

· Нэг найтаалтаар 40,000-аас илүү дусал цацагддаг.

· Өвөл агаарын чийгшил бага, нарны цацраг хомс байдаг нь вирусыг амьд үлдэхэд дэм болдог. 

ТОМУУГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ДАРААХ ДАДЛУУДЫГ АМЬДРАЛ АХУЙДАА ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ.

· Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж 2 цаг тутамд агаар оруулах

· Гараа савандаж угааж хэвших

· Сайн унтаж амрах

· Дасгал, хөдөлгөөн  тогтмол хийх

· Аминдэм, уургаар баялаг хоол хүнс хэрэглэх

· Цэгэн массаж хийх

· Ханиаж, найтаах үедээ ам, хамраа сальфетка, нусны алчуураар таглах

· Цэр, нусаа ил задгай хаяхгүй байх

· Ханиад хүрсэн үед гэрийн дэглэм сахих, өрхийн эмнэлэгт хандах

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.