2016 оны 11-р сар 20-нд 20:08 цагт

Н.Алтанхуяг: Их хурлын гишүүний кноп дарах эрхийг барьцаалж байна

-Намын бүлэглэлүүд асар их мөнгөтэй болчихсон, хэнийг ч “нухчих” чадалтай болсон байна.

-Ч.Сайханбилэг миний баруун гар байсан. Бид 2 хамтарч сайхан ажиллаж байсан. Даан ч миний, ард түмний итгэлийг алдсан...

-Өнгөрсөн 4 жилд 2 буруу юм бий болсон. 1. Өөрийнх нь бүлэглэлийн төлөө үйлчилдэггүй хүмүүсийг золигт гаргах явдал. 2.Хүний амьдралын жижиг сажиг асуудлаар барьцаалдаг. Ингээд УИХ-ын гишүүд өөрсдөө мэдэж кнопоо дарж чадахаа больсон...

-Манай ах, дүү нар ямар их санаагаар унасан бол гэж би бодоод орсон. Манайх ах, дүү наймуулаа. Том ах маань нас барсан л даа. Гэтэл өөдөөс ингэж хэлсэн: "За яах вэ? биднийг бүгдийг нь шоронд хийсэн ч айхгүй, тэвчээд даваад гарья. Хуягаа ахаа, та л бууж өгч болохгүй шүү" гэсэн. Би идэж уусан бол намайг л шалгачих..." 

-Шуналаас их юм болж байгаа юм, шулуухан хэлчихье. Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гээд сайхан ойлголцоод зөндөө явсан. Тэгээд сүүлдээ биш болсон... Намайг жийгээд хоёулаа хол явнаа гэтэл бас л зөрөлдсөн. З.Энхболдоос "юу болов" гэхэд "миний овог солигдсон" гэж байсан...

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.140.111) 2016-11-21 16:41
      • 0
      • 0

      За зальтай худалч хулхи гарууд сонгууль дөхөхөөр солиорох нь улам нэмэгдчих юм Алтанхуягт итгэх хүн байх уу? Өмнөх чацганаас чинь салаагүй өмхий ханхлаад байж л байна ш дээ

      Хариулах