Тэр юун тухай өгүүлэх бол...

Twitter Print
2016 оны 11-р сар 20-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр “Монгол HD” телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орно.  

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийж, “Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглэлийн санаархлыг тас цохиж Монгол төрөө хуйвалдагчдаас тусгаарлаж, чөлөөлөх цаг нь ирсэн. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална. Улам бүр үнэгүйдэн алдагдаж байгаа Монгол ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож Монголын нийгэмд нүүрлэсэн худал хуурмаг дарангуйлал түрэмгийлэл улс төрийн явцуу зорилготой бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо.

Өнөөдөр Авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч хуйвалдааны бүлэглэл өөрсдийнхөө олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг шударга зүйл гавьяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавья” гээд ирэх онд болох Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ мэдэгдлээс өмнө болоод хойно түүний ойр тойрныхонд тун ч халгаатай үйл явдлууд шил шилээ даран өрнөж байгаа. Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бол төрсөн дүү Н.Наранцэцэгийг мөн л АТГ-аас баривчлан цагдан хорих 461 ангид саатуулсан билээ. Түүнчлэн Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг энэ сарын 5-нд хилээр гарах эрхийг нь хориглоод байгаа билээ.  

Тэгвэл Н.Алтанхуяг “Монгол HD” телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орохдоо чухам юун тухай өгүүлсэн бол гэх хүлээлт олны дунд үүсчээ.  Түүний чухам юу өгүүлснийг өнөөдөр 18:30 цасаас “Монгол HD” телевизээр хүлээн авч үзээрэй.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.