Чиндаогийн дэвжээнээс 1 алт, 3 хүрэл медаль хүртээд байна

Twitter Print
2016 оны 11-р сар 20-нд 15:04 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Чиндао хотноо энэ сарын 18-20-нд болж байгаа олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Чиндао Гран при-2016” тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 81 кг-д Н. Дагвасүрэн нар хүрэл медаль хүртжээ.

Өмнөх өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин алт, 66 кг-д Д.Алтансүх хүрэл медалийн эзэд болсон юм. Энэ тэмцээнд манай улсаас 16 тамирчин барилдсанаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, -100 кг - Х.Цогтгэрэл, Б.Билгүүн, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар хүчээ сорихоор үлдээд байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.