Солонгосчууд ерөнхийлөгчөө буулгаж байж зогсох нь

Twitter Print
2016 оны 11-р сар 20-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Прокурорын газар Ерөнхийлөгч Пак Гын Хегийн зөвлөх Чүэ Сун Силийг хоёр туслахынх нь хамт албан ёсоор буруутгасан шийдвэрийг гаргалаа. Мөн ерөнхийлөгч Пак Кын Хег дотны найз Чой Сун Шилтэй үгсэн хуйвалдсан хэмээн прокуророос мэдээллээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Чүэ Сун Силийг Ерөнхийлөгчийн эрх мэдэл, нөлөөг ашиглан арав гаруй компаниас 77.4 тэрбум вон буюу 65.6 сая ам.долларын хандивыг өөрийн мэдлийн хоёр сандаа төвлөрүүлж авсан хэмээн буруутгасан бол Ерөнхийлөгчийн хоёрдугаар туслах байсан Чон Хо Сонг өөрийн албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа олж авсан төрийн нууцтай холбоотой мэдээллийг бусдад дамжуулсан хэмээн буруутгажээ.

Пак Кын Хе энэ хэрэгт прокурорт сайн дураар байцаагдахад бэлэн хэмээн мэдэгдсэн боловч ерөнхийлөгчийн бүрэн эрх нь түүнийг хамгаалж байгаа аж. Өмнөд Солонгосын Үндсэн хуулинд ерөнхийлөгчийг эх орноосоо урвасан эсвэл эсэргүү бослого өдөөсөн гэх хоёр хэргээс бусад нөхцөлд прокурорт байцаах ёсгүй аж. Гэхдээ прокуророос Пак Кын Хег зүгээр өнгөрөөхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд албан тушаалаасаа буусных нь дараа үргэлжлүүлэн шалгах гэнэ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн аравдугаар сараас хойш Сөүл хотноо ерөнхийлөгч Пак Кын Хег огцрохыг шаардсан олон мянган хүний жагсаал амралтын өдрүүдээр үргэлжилж байна.

Өмнөд Солонгосын “Samsung”, “Hyundai” зэрэг 50 гаруй фирм Чой Сун Шилийн удирддаг хоёр хандивын санд 77.4 тэрбум ам.долларыг шилжүүлсэн нь илэрчээ. Түүнчлэн Чой Сун Шил нь ирэх 2018 онд Өмнөд Солонгост болох өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах ажилд оролцож, албан тушаалд хүмүүсийг нэр дэвшүүлсэн гэнэ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Сөүлд болсон жагсаалын талаар цагдаагийн газраас 250,000 орчим хүн жагссан, харин жагсаал зохион байгуулагчид 1,000,000 гаруй хүн оролцсон гээд хоорондоо зөрөөтэй мэдээлж буй юм.

Ер нь жагсаалд оролцож байгаа хүний тоог хэд хэдэн аргаар гаргадаг аж. Үүнд 1км/кв дотор хэд орчим хүн байгааг багцаагаар гаргаад жагсаал хэдэн километр урттай үргэлжилж байна гэдгээр нь үржүүлээд багцаа тоо гаргана.

Харин энэ өдөр жагсаалд хэт олон хүн оролцож байгааг харгалзаж үзээд Кванха мүн талбайн эргэн тойрны метроны цагийг сунгах, олон тооны автобус нэмж гаргах зэрэг арга хэмжээ авсан байна. Маргааш нь Сөүл хотын тээврийн газар T-Money картынхаа мэдээг үзтэл яг 1,250,000 орчим хүн цугласан нь нарийн тодорхой болж. Солонгосын нийтийн тээвэрт ашигладаг T-Money карт нь метро, автобус, таксинд хүртэл ашиглагддаг тул хамгийн хөдөлшгүй баримт болох гэнэ. 

Ийнхүү өнгөрсөн долоо хоногт 1,250,000 хүн жагссан нь тодорхой болсон бол өчигдөр Бямба гарагт Пусан, Дэжон, Кванжу, Инчеон, Жэжү арал гээд орон даяар нийт 60 хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан болон өргөжжээ. 

Эх сурвалж: http://www.reuters.com/

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.122.62) 2016-11-20 17:19
      • 0
      • 2

      Ийм л ард түмэн хөгжинө дөө. Манайд хэдэн тэрбумаар нь идээд ч ард түмэн хөдлөхгүй. Гэтэл энэ ард түмэн ямар шоргоолз шиг ажилладаг билээ. Тэгээд хагас бүтэн сайн болгонд жагсаж байна ш дээ. Мундаг.

      Хариулах