Ж.Батзандан: АН-ын даргаар сонгогдвол Ерөнхийлөгчид Р.Амаржаргалыг дэмжинэ

Twitter Print
2016 оны 11-р сар 18-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын ҮЗХ-ны хурлын үр дүн, намын даргын асуудлаар байр сууриа илэрхийлэв.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АН-ын шинэчлэлийн асуудлыг эрчимтэй ярьж байна. ҮЗХ-ны хурлаас үндсэн дүрэм, үзэл санаагаа боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон. АН-д  эрс өөрчлөлт хийж шинэчилнэ. Фашист, коммунист арга барилаас нь салгахын тулд дүрэм болон үзэл санааны шинэчлэлийг хийх болно. АН сүүлийн жилүүдэд жирийн гишүүдээсээ хөндийрч, барьцаалагдсан бүлэглэлийн гарт орсон. Тийм учраас бүлэглэлийн савраас нь салгана. АН-ыг ард түмэнтэй нь ойртуулна. Энэ намыг эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн үнэт зүйлтэй нам болгохын төлөө үндсэн дүрмийг өөрчилнө.

Ирэх сарын 6-ны өдөр АН их хурлаа хуралдуулж, ҮЗХ-гоо тарааж шинэ дүрмээ батална. Шинэ АН ирэх сарын 6-нд бий болно. Авлигад идэгдэж хулгайн бүлэглэлийн гарт орсон хуучин АН-ыг ирэх сард тараана. АН-ын дүрэмд олон чухал өөрчлөлт орно. Тухайлбал, бүх шатны намын дарга нарыг ҮЗХ сонгодог байсныг болиулж нийт гишүүдийн дэмжлэгээр сонгоно.

АН өнөөдрийг хүртэл хэт хэвтээ тогтолцоотой байсан. Ардчилал биш анархизм энэ намд тогтчихсон байсныг болиулж дэг, журамтай хатуу сахилга баттай болж өөрчилнө. Энэ нам гишүүддээ нээлттэй нам болно. Фракцуудын зодооныг эцэс болгоно. Явцуу фракцуудыг тарааж мэргэжлийн фракциудыг бий болгоно. АН-ын бүх шатны даргыг гишүүд дэмжигчдээс сонгодог тогтолцоо руу шилжсэн тохиолдолд миний бие намын даргын сунгаанд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Мөн "Би шинэ АН-ыг удирдаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Ж.Батзандан миний бие АН-ын даргаар сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээр Р.Амаржаргалыг дэмжиж ажиллана" гэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Louise

      (188.143.232.32) 2016-12-21 13:37
      • 0
      • 0

      Hmm it appears like your blog ate my first comment (it was extremely long) so I guess I’ll just sum it up what I wrote and say, I’m thoroughly enjoying your blog. I as well am an aspiring blog writer but I’m still new to the whole thing. Do you have any renaomendotimcs for rookie blog writers? I’d really appreciate it.

      Хариулах

    • erka

      (202.72.242.130) 2016-11-18 15:51
      • 0
      • 0

      ene mash zuv setgeltei zaluu shuu amjilt husie

      Хариулах