Та өвлийн гутал сонгохдоо юу анхаарах ёстой вэ?

Twitter Print
2019 оны 10-р сар 22-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

1. ГАДНАХ ҮЗЭМЖ

Мэдээж энэ нь таныг илэрхийлэх өнгө үзэмж, загвартай байх хэрэгтэй.

2. ХИЙГДСЭН МАТЕРИАЛ

Ганц улирлаа даахгүй хэврэг хуурамч материал нь хөлийг тань чийг татуулж, өмсөхөд тухгүй байлгах тул эдэлгээ сайтай цэвэр арьсан гутал сонгохыг зөвлөж байна.

3. ДОТОРХ МАТЕРИАЛ

Монгол орны эрс тэс уур амьсгалд хиймэл үсэн дотортой гуталтай дүн өвлийг давахад хүнд гэдгийг та мэдэж байгаа байх. Тиймээс аль болох хонины ноосон болон нэхий дотортой гутлыг сонгоорой. Энэ нь хөлийг дулаан байлгахаас гадна чийг татуулахгүй давуу талтай.

4. ГУТЛЫН УЛ

Та мэдээж өвлийн гутал сонгож байгаа учир үрэлтэд тэсвэртэй эсэхийг сонгох нь наад захын хэрэг. Хэдий дулаахан гутал байсан ч халтираад байдаг бол өвлийг давахад хэцүү. Гэхдээ үрэлтэд тэсвэртэй сайн гутал ч мөсөн дээр болон шинэхэн орсон цасан дээр халтирах эрсдэлтэй байдаг тул танд болгоомжтой явахыг зөвлөж байна.

Image result for how to choose winter boots

5. ХӨЛД ЭВТЭЙХЭН БАЙДАЛ

Маш гоё загварлаг, цэвэр арьсан, нэхий болон ноосон дотортой байлаа гээд өмсөхөд тухгүй бол та мөнгөний гарз хийлээ гэсэн үг. Тийм учраас таны хөлөнд хэр тухтай байна гэдгийг заавал анхаарч үзээрэй.

6. ГУТЛЫН ЧАНАР

Мөн та гутал авахдаа оёдол хийцийг сайтар хараарай. Гутлын улыг холбож оёсон байдал, цахилгааныг хэрхэн холбосон гээд л нэг бүрчлэн шалгаж сонголтоо хийхийг хүсч байна.

7. ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЭЛТЭЙ БАЙДАЛ

Дулаан явахад Мянган лан гэдэг. Монголчууд доороосоо даарах нь бүх өвчний эх үүсвэр болдог гэж үздэг. Тиймээс эрүүл мэндэд ээлтэй ЧАНАРТАЙ гутлыг сонгох хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.