2016 оны 11-р сар 17-нд 16:07 цагт

Трампын зээ охин Хятадын эртний сонгодог шүлэг уншсан нь Хятадад алдаршиж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын зээ охин Арабелла Кушнер Хятадад алдаршиж эхэлжээ. Шинэ жилээр түүний гэртээ урлагийн үзүүлбэр үзүүлж байгаа бичлэг урд хөршийн цахим хэрэглэгчдийн дунд тарсан юм байна.

Уг бичлэг дээр охин Хятадын эртний Тан улсын үеийн сонгодог шүлгийг мандарин хэлээр гайхалтай цэвэрхэн уншсан нь алдарших шалтгаан болжээ. 

Трамп хүүхдүүдийнхээ боловсролд ихээхэн анхаардаг бөгөөд Арабелла охин гэхэд л 3 настайгаасаа эхлэн хятад хэл сурч эхэлсэн гэнэ. Арабелла нь Трампын гол туслах, том охин Иванка Трампын охин юм.

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.