2016 оны 11-р сар 17-нд 13:45 цагт

"Би Монголд хайртай" нэвтрүүлэг /Дугаар 5/

-Үйлчилгээний газруудад өөрсдөө үйлчилгээний газруудаар үйлчлүүлж үзээгүй, үйлчилгээ гэж юу байдгийг мэддэггүй залуус ажиллаж байгаа нь гадаадынхан Монголын үйлчилгээний газруудад муу дүн тавихад хүргэж байна.

-Солонгос хүмүүсээс кимчи, Энэтхэг хүнээс карри, Франц хүнээс бяслаг үнэртдэг бол монголчуудаас махны үнэр маш хурц үнэртдэг.

-Аялал жуулчлалын компаниуд хөдөө гэрт хонуулахад ойр байгаа малын бууц ч юм уу, эсвэл гэрийн норсон эсгийний үнэр унтах нь байтугай тэсвэрлэхэд бэрх байдаг. Гэтэл Монголын хөдөө талын цэвэр агаарыг амьсгалж од харж унтах гэсэн хүмүүс ирдэг шүү дээ. 

-Хөтөчийг маань хөдөөний залуус Солонгосоор ярилаа гэж зодсон. Иймд би аюулгүйн улмаас найз нөхдөө Монголд ирээрэй гэж зоригтой урьж чадахгүйд хүрсэн. 

-Аялал жуулчлалын компаниуд хөдөө аялалаар явахад нарны хаалт авчраарай гэж бичсэн байдаг. Гэтэл энэ нь нарны хаалт маягаар биш хөдөө ил задгай газар биз засахад "жорлон" маягаар ашигладаг гэдгийг дараа нь мэдсэн...

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Etty

      (188.143.232.32) 2016-12-21 10:50
      • 0
      • 0

      Hey Davey, don’t know where that came from, but I couldn’t agree more…………….but I find there will always be dickheads about, just like one or two that have found there way on to this page just la3;;y……&#8230e&#82t0;……&#8230lbest to ignore them and they will climb back under the rock from where they came …………………….. Tony MrT

      Хариулах