Гаа гэртээ байлгавал аалз, шумуул, ялаа хэзээ ч орж ирэхгүй

Twitter Print
2018 оны 09-р сар 12-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Шавьжинд дуртай хүн бараг л байхгүй байх. Ялангуяа гэртээ шавьжтай бол. Ялаа, шумуул, аалз үнэхээр ядаргаатай шүү…

Аз болоход гэр доторх шавьжнаас үүрд салах нэгэн туршигдсан арга байдаг! Тэр ч бүү хэл мэрэгч хүртэл ойртдоггүй гэнэ шүү. Үүний тулд ямар нэг аймаар химийн бодис огт хэрэггүй. Гэртээ зүгээр л нэгэн гайхамшигтай ургамлыг авч тавих хэрэгтэй! Энэ ургамал бол гаа юм.

Энэ ургамал нь хүнд аюулгүй бөгөөд таны гэрт сэнгэнэсэн үнэр, сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Бусад төрлийн “хамгаалах” ургамлуудтай харьцуулбал гаа нь том хүнд ч, хүүхдэд ч аюулгүй. Түүнээс гадна энэ ургамлыг маш хямд үнээр худалдан авч болно. Түүний үнэрийг ялаа, шумуул, аалз, тэр бүү хэл хулгана хүртэл үзэн яддаг гэнэ. Хэрэв тэд гэрээс энэ ургамал үнэртэж байгааг “мэдрэх” л юм бол тэр даруй чиглэлээ өөрчлөх болно. Гэхдээ ганц ширхэг ургамал хангалттай биш. Хэрэв та хувийн байшинд амьдардаг бол гэрийнхээ яг хажууд, эргэн тойронд нь гаагаа суулгаарай. Хэрэв та орон сууцанд амьдардаг бол энэ ургамлаа коридортоо хаалганы ойролцоо байрлуулаарай. Харин дараа нь хорхой шавьж орж ирдэг цонхныхоо хажууд гааны үнэр үнэртэхээр байрлуул.

Харин аль хэдийн шавьжтай болсон бол зориулалтын гаатай шүршигчийг ашиглаарай. Хэрэв худалдаж авах боломжгүй байгаа бол хатаасан гааны навчнаас хэдийг аваад цэвэрхэн оймсонд хий. Дараа нь гэрийнхээ “шавьж төвлөрсөн” бүх хэсгүүдэд тавь. Энэхүү аргыг ашиглах өөр нэг төрөл бол том саваар дүүрэн гаатай цай чанаж тавих юм. Халуун усанд ердийн гааны навч хийгээд 10 минут буцалгаарай. Ингэж та гэрээ цэвэршүүлэхээс гадна бусад өөр олон асуудлаас салах боломжтой!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.