Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Одбаярыг томилов

Twitter Print
2016 оны 11-р сар 17-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусч, түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Одбаярыг томиллоо. Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнтэй. Үүнээс гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг нь Улсын дээд шүүх томилдог. Д.Одбаярыг УИХ-ын квотоор ийнхүү цэцийн гишүүнээр томилов. 

Д.Одбаяр нь 1985 онд Дорнод аймгийн10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд Москва хотын залуучуудын дээд сургууль Эвлэлийн ажилтан мэргэжлээр, 1992 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр, 1997 онд Энэтхэгийн эрхзүйн их сургууль Эрхзүйч мэргэжлээр, 2000 онд Голландын Олон улсын харилцааны сургууль тус тус төгссөн, орос, англи, хинди хэлтэй юм байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.