Нийслэлийн 50-р сургуулийн багш нар 2 настай хүүхдийн амийг аварчээ

Twitter Print
2016 оны 11-р сар 17-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн 50 дугаар сургуулийн багш Б.Үүрийнтуяа, иргэн Ц.Маралмаа нар хоёр давхрын тагтан дээрээс унаж бэртэх эрсдэлтэй байсан хоёр настай хүүхдийн амь насыг аварсан байна.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн удирдлагууд  иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн тэдгээр иргэдэд талархал илэрхийлж,  Цагдаагийн хэлтсийн даргын баярын бичиг урамшуулал гардууллаа.

Мөн Монгол Улсын үндсэн хуулийн 17-р зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн аравдугаар зүйлд заасан иргэний үүргээ ухамсарлаж хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэлд эр зориг гарган гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож хамтран ажилласан М.Мөнхтөрд шагнал гардуулжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.