Н.Алтанхуягийн дүүг баривчилсан гэв

Twitter Print
2016 оны 11-р сар 17-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн бага дүү Н.Нарантуяад хилийн хориг тавьсан тухай мэдээлсэн. Тэгвэл түүнийг АТГ шалгаж хорих 461-р байранд цагдан хорихоор болжээ. 

Н.Нарантуяаг мөн өдрийн өглөө гадагшаа явах гэж байхад нь хуулийн байгууллагаас саатуулсан байна. Улмаар түүнээс ямар нэг байцаалт тайлбар авалгүй байсаар оройн 18:00 цагийн орчимд АТГ-ын байцаагч Золжаргал хорих 461-р ангид 14 хоног саатуулах шүүгчийн захирамж уншиж танилцуулсан байна. Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар, Н.Нарантуяаг хорихоосоо өмнө өмгөөлөгчтэй уулзах хүсэлтийг байцаагч хүлээн аваагүй аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.