УИХ-ын гишүүн асан Г.Батхүү уртын дуучин М.Дүгэрсүрэнг одонгоор шагнажээ

Twitter Print
2016 оны 11-р сар 15-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч, уртын дуучин М.Дүгэрсүрэнг Монголын баг сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү хүлээн авч уулзаж, холбооны дээд шагнал “Монгол Улсын Манлай” хоёрдугаар зэргийн одонгоор шагнасан байна. Энэхүү шагналыг үндэсний уламжлалаа түгээн дэлгэрүүлж, ёс заншилаа дээдлэн, баялаг бүтээж, яваа манлайлагч нарт олгодог уламжлалтай аж.

Дашрамд дурдахад, "Авьяаслаг Монголчууд шоунд оролцогч М.Дүгэрсүрэнг дэмжигчид" нэртэй фэйсбүүк хуудас хүртэл байгуулагдаж, одоогийн байдлаар 2500 гаруй дагагчтай болжээ. Үүгээр ч зогсохгүй уг хуудасны админууд “Монгол HD” телевизэд өргөдөл гаргах гэнэ.

Уг өргөдөлд “М.Дүгэрсүрэнг эцсийн шатанд тэнцүүлж, финалын 8 оролцогчийн тоог 9 болгохыг хүсэж байна. М.Дүгэрсүрэнгийн хувьд бидний мартагдах шахаж буй ардын урлагийг түмэнд маш энгийнээр хүргэж чадсан, монгол соёл, ахуйгаараа бахархах сэтгэл төрүүлж, омогшуулж чадсан шилдэг оролцогчдын нэг” хэмээн бичжээ. 

Дэмжигчид энэ өргөдлийг энэ сарын 17-нд буюу пүрэв гарагт тус телевизэд хүргүүлэх юм байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.