Энэ удаагийн үлэмж том тэргэл сарны 11 гайхамшигт зураг

Сүүлийн 68 жилд тохиолдож байгаагүй XXI зууны нэгэн гоц гойд үзэгдэл болох үлэмж том тэргэл сар урд шөнө гарлаа. Арваннэгдүгээр сарын 14-ны өдөр тохиосон уг тэргэл саран ердийн хэмжээнээс 14 хувь том, 30 хувь илүү хурц гэрэлтэж үзэгдсэн аж. 

Сансар судлалын онолоор сарны зуйван таяг тойргийн нэг талыг “Перигей” хэмээдэг бөгөөд дэлхийн бөмбөрцөгт хамгийн их ойр 48,280 км (30000 бээр) дөтлөн ирдэг бол нөгөө талыг нь “Апогей” гэдэг байна.

Харин дэлхийн бөмбөрцөг нар, сартай нэг шугаманд зэрэгцсэн үед дэлхийг тойрон эргэлдэх сарны таяг тойргийг “Сизиги” хэмээн нэрийддэг бөгөөд нар дэлхийн хооронд сар орсон тохиолдолд “Перигей сизиги” давхацсан даялал таарч сар ердийн хэмжээнээс илүү том харагддаг байна. Энэ жилийн хувьд гурван ч удаа супер сар тохиож байгаа бөгөөд эхнийх нь аравдугаар сарын 16-нд таарсан бол дараагийнх нь энэ сарын 14-нд, сүүлийнх нь арванхоёрдугаар сарын 14-нд үзэгдэх аж.

Үүнээс хойш харин  2034 оны 11-р сарын 25 хүртэл 18 жил үлэмжийн тэргэл тийм том сар үзэгдэхгүй.

Урд шөнө гарсан үлэмж том тэргэл сарны зургийг улс орон бүрт сонирхон харж, зургийг нь даржээ. 

Казакстан дахь Байконурын сансрын станцын зогсоол дээрх Союз хөлгийн харалдаа мандсан үлэмж том тэргэл сар. Даваа гараг

Ням гарагт тохиосон үлэмт том тэргэл сар Охайя мужийн Колумбус дахь  LeVeque цамхагийн дээгүүр, бүргэдийн дүрст хөшөөний харалдаа мандсан нь.

St. Louis арк дээгүүр мандсан тэргэл сар. 

Лондонгийн Heathrow Airport дээр буухаар нисэж яваа хурдан онгоц.

Бээжингийн орон сууцны барилгууд дээр мандсан үлэмж том тэргэл сар. 

Хонг Конгийн паркийн Алсыг харагч дээр "тогтсон" үлэмж том тэргэл сар. 

Даллас хотын төвд орших Reunion цамхагтай яг зэрэгцэн ирэх мөч. 

Мадрид хотын иргэн тагтан дээрээсээ тэргэл сарыг бахархан харж байна. 

Испанийн Кордоба дахь Алмодоварын цамхагийн араас гарч буй тэргэл сар.  

Бээжингийн Хориотой хотын сүмийн оройд "тогтсон" тэргэл сар. 

АНУ-ын Юта мужийн Мексик тосгоны ойролцоох Бурхадын хөндий хэмээх газарт газраас урган гарч буй тэргэл сар. 

Source: www.nationalgeographic.com

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.