Шинэ Зеландад 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болов

Twitter Print
2016 оны 11-р сар 14-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеландын өмнөд арлын төв нутагт 11-р сарын 14-ний өглөө буюу өнөөдөр 7.5 баллын хүчтэй газар хөдөлжээ. Иргэний аюулаас сэргийлэх салбар бас цунами үүсэж болзошгүй гэж сэрэмжлүүлсэн байна. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Кейний мэдэгдсэнээр газар хөдлөлтийн улмаас багаар бодоход хоёр хүн амиа алдсан гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Шинэ Зеландын тэнгисийн эргийн хотуудын иргэд өдгөө нэгэнт өндөр газар руу нүүн шилжсэн ажээ. Мөн өмнөд арлын хойд хэсгийн зарим хотуудад цахилгаан эрчим хүчгүй болж, зам таслагдаж, гүүр, барилга нурсан байна. 

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.