Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2016 оны 11-р сар 14-нд 08:54 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхлэл бол бүх зүйлийн эхлэл. Хэрэв энэ өдрүүд өөдрөг, эрч хүчээр дүүрэн байвал ажил амжилттай бүтэж, хайр дурлал болон бусад хүмүүстэй харьцах харьцаа тань тааламжтай сайхан байх нь. Мөн гэрээ хэлэлцээр, худалдан авалт, харилцаандаа тайлбар хийхэд таагүй байна. Санхүүгийн эх үүсвэр хай. Гэхдээ эргэлзээ төрүүлсэн асуудлаас хол байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур мэргэжлийн хүрээнд шинээр эргэлт гарах магадлалтай байна. Энэ нь санхүүгийн салбарт ажилдаг хүмүүст хамааралтай байх болно. Өөрийн амьдралын зорилгоо тодорхойл, аюултай байдалд оруулах хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлийн өдрүүд таны хайр дурлал, дотно харьцаанд таатай. Та далавчтай болсон мэт санагдах ба энэ нь таны дотоод сэтгэлээс гарч ирнэ. Байгалийн сайхныг бишрэн шүтэж өнгөрөөхийг танд зөвлөж байна.

Үхэр

Долоо хоногийн эхээр таны хайр дурлал, янаг амрагийн явдал одоо одтой байгаа ба азтай завшаан таныг ивээнэ. Хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх нь амжилтанд хүрэх түлхүүр бөгөөд ажил мэргэжил, бизнесийн ололт олоход тус болно. Ямар нэг онцгой, таны цаашдын үйл хөдөлгөө хийх чадварыг хязгаарлах болно. Ялангуяа та ирж байгаа улирлын загварын чиг хандлагаас хоцрохгүйг хүсч байгаа бол. Долоо хоногийн дундуур таны энерги хэдийгээр ердийнхөөс доогуур байж болох ч эрүүл мэндийн асуудлаа нухацтай эмчлүүлэх хэрэгтэй. Ухаан санаа чинь хол яваа мэт сэтгэгдэл төрж магад. Амралт юм уу бизнесийн аялалтай холбоотой төлөвлөгөөнд гэнэтийн өөрчлөлт орж таны сэтгэлийг ихээр хямрааж болох юм. Таныг жолоодогч сар таны ордонд айлчлалаа хийж байгаа бөгөөд маш их эрч хүч, урам зориг, санаачлагыг илгээх болно. Хийж байсан бүх ажлаа дуусгаагүй бол долоо хоногийн сүүлийн өдрүүд танд хүндхэн байна. Эрх бүхий хүмүүс ажиглаж байгаа учраас хянамгай бай. Үгүй бол таныг зэмлэн буруушаана.  Хийж гүйцэтгэх болон шийдвэрлэх олон явдал байгаа хэдий ч хамгийн чухал нь байгаа зүйлээ хайрлах юм.

Ихэр

Долоо хоногийн эхээр уран бүтээлч нар арвин их олз омогтой байхаас гадна, урлагийн Янжинлхам бурхан таныг ивээж байгааг одод сануулж байна. Өөрийн авьяас билгээ мэргэжлийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ. Амьдралын эрч хүч бага байх тул та өөрийн ур чадвар, авьяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Долоо хоногийн дундуур цагаа маш нарийн төлөвлө. Ингэж чадсанаар таны нэр хүнд өсч олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх болно. Хэн нэгний санаатай санаандгүй үйлдлээс болж эвгүй байдалд орж болзошгүй байна. Таны сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх магадлал байна. Учир нь таны хөнгөн, хүнд итгэмтгий зангтаньашиглажтоглолт хийх гэж байгааг анхаар. Долоо хоногийн сүүлээр өндөр үнэтэй, тансаг бараа худалдаж авахгүй байхыг одод зөвлөж байна. Анд нөхдийн зөвлөгөөг сонс. Тэдний үг шударга төдийгүй цагаа олсон, зөв гэдгийг та хожим ухаарна.

Мэлхий

Долоо хоногийн эхээр хурц асуудлууд ба хямралтай нөхцөл байдлаа сайжруулахад таатай байна. Ойр дотны хүмүүс эсвэл ажлын хамт олны хэн нэг нь таны урмыг хугалж болзошгүй. Хурал цуглаанд илтгэл тавих, олон цугласан газар өөрийгөө нээхэд нэн тохиромжтой байна. Харин шинэ хувцас худалдан авах, үйл хийх зэрэгт муу тул эдгээр үйлдлийг тэвчих хэрэгтэй. Долоо хоногийн дундуур хэтэрхий их энерги, эрч хүчээ зохицуулж чадалгүй найз нөхөдтэйгээ маргалдах буюу гэр бүлийн хэрүүл маргаан гарч болзошгүй. Мэргэжлийн үйл ажиллагаанд санхүүгийн том алдагдал нүүрлэх төлөвтэй. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн алдагдлаас сэргийлэн бичиг баримт бүрдүүлэх, арилжаа наймаа хийхдээ их анхааралтай бай. Аливаа сөргөлдөөн, зөрчлөөс зайлсхийж, зөвшилцөхийг урьтал болго. Тэгвэл бүх зүйл аажмаар хэвэндээ орно.

Арслан

Долоо хоногийн эхээр энэ ордныхон харилцааны хүрээ эрс өөрчлөгдөнө. Гэрээ хэлэлцээр яаран бүү байгуул. Учир нь, ирэх сард томоохон төслөөс ихээхэн амжилт олно. Түр зуурийн өөрчлөлт хүндрэлийг даван туулахад бэлэн бай. Хором бүрийг аз жаргалтайгаар мэдэр амьдралд ийм зүйлс тийм ч их байдаггүй шүү дээ. Долоо хоногийн дундуур хосуудын харьцааны бат бөхийг шалгах болно. Хэдийгээр хамгийн хүнд үе ард хоцорсон боловч зарим нэгэн үл ойлголцол, үл итгэлцэл бий болж байна. Гэвч холбоогоо бэхжүүлэх боломж байна. Амьдралын дадал туршлагыг тань зөн билэг орлоно. Долоо хоногийн сүүлээр танд шинэ ажлын санал ирж магадгүй. Шууд хүлээн авах гэсний хэрэггүй бүх муу сайн зүйлсийг эргэцүүл.

Охин

Долоо хоногийн эхэн бага зэрэг түгшүүр дагуулан ирнэ. Сургууль, эмнэлэг, шорон гэх мэт зүйлтэй холбоотой асуудлууд үүснэ. Та болон таны ханийн эрүүл мэнд хөндөгдөнө. Аливаад хянамгай байх нь энэ өдрийн гол түлхүүр мөн. Ажил дээрх хов жив сэтгэлээр унагана. Аливаа нууц явуулгаас хол бай. Учир нь энэ бүхэн хожим таагүй байдал үүсгэнэ. Долоо хоногийн дундуур бизнесийн илтгэл тайлан олны таашаалыг хүртэнэ. Ажил төрлөө солих талаар бодно. Сар таны ордонд байрлаж, танд таатай нөлөөллийг авчирна. Аливаа шинэ зүйлийг эхлүүлэхэд таатай. Долоо хоногийн сүүлээр настай хүмүүс, гэр бүл цагийг тань үрнэ. Элдэв заль мэх гаргахаас сэргийл. Учир нь таагүй явдал удаан хугацаанд үргэлжилнэ.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр хүнд байдлаас бүү ай. Саадыг туул. Өмнөө ажил гүйцэтгэх хугацаагаа товлож, амлалт өгсөн хүмүүс хоёр дахин хүнд ачааллыг үүрнэ. Амиа бодож, бусдыг үзэл бодлыг хүндэтгэхгүй байх нь хамтран ажиллагсдын дургүйцлийг хүргэж, үл ойлголцол үүсгэнэ. Долоо хоногийн дундуур таны итгэмтгий, бас өгөөмөр байдал, бодит байдлыг хийсвэрээр хүлээж авдаг зэрэг нь аливаа хүндрэлтэй асуудлыг үүсгэж магадгүй байна. Та өөрийн тооцоонд үндэслэж цөөхөн түншүүдтэйгээ санхүүгийн ажлаа эрхлэх болно. Таны хөдөлмөрч байдал нэмэгдсэн ч эд хөрөнгийн байдал хэвээр үлдэнэ. Долоо хоногийн сүүлээр алдаа гарсан ч улам туршлагажиж хөгжин анхаарах, ухаантай хандах хэрэгтэй. Аз турших ажил хийх хэрэггүй. Та нэгэн зэрэг олон янзын буяны үйлс үйлдсэндээ бус ойр дотнынхныхоо төлөө санаа тавьсан явдлаараа бахарх.

Хилэнц

Долоо хоногийн эхээр ажилдаа явахаасаа өмнө нохойгоо салхилуулах нь өөрт болоод нохойнд дасгал болно. Урагш ахих, ажлаа дуусгахад тань ямар нэгэн юм саад болоод байвал энэ нь амрах хэрэгтэйг харуулж байна. Өнөөдөр хэт орой ажлаасаа гарах хэрэггүй. Хүүхдүүдээс болж санаа зовних бөгөөд хэрвээ та хойд эцэг эх нь бол нөхөрсөг байж, сахилга баттай байлга. Долоо хоногийн дундуур бизнесийн хамтрагч төлөвлөсний дагуу сайн ажиллахгүй бөгөөд дарамтанд байгаа юм шиг санагдвал хуулийн зөвлөгөө ав. Хийх дуртай хобби тань цаг, эрч хүч ихээр зарцуулах боловч хийж буй зүйлдээ дуртай бол бусад хүмүүс өөрийг тань гэмшихэд хүргэж, түүнээс холдуулах боломжийг бүү олго. Долоо хоногийн сүүлээр урлагийн мэдрэмж маш өндөр байна. Хэрвээ та өөрийн авьяаст сэтгэл хангалуун бус байгаа бол алдартай уран бүтээлчийн үзэсгэлэнд оч. Хоолны дэглэмдээ мөн анхаарч, хүнсний ногоо ахиухан хэрэглэ.

Нум

Долоо хоногийн эхээр санасан бодсон бүхэн сэтгэлчлэн бүтэх нигууртай. Тиймээс өнөөдөр урьд нь барьж авахаас зүрхшээдэг байсан ажлаа зоригтойгоор эхлүүл. Мөрийтэй тоглоомд хожих магадлалтай. Таны өнгөрсөн хичээл зүтгэлээ шагнуулах, санхүүгийн ашгаа нэмэгдүүлэхэд найдах хэрэгтэй. Мөнгөнд үрэлгэн байх, зээл рүү хөтлөгдөхөөсөө болгоомжлох хэрэгтэй. Долоо хоногийн дундуур түншлэлийн асуудалтай холбоотой нөхцөл байдалд хянуур хандахыг хичээгээрэй. Урагшлахын тулд хажуудаа байгаа зүйлсээ өөрөөсөө түлхэх нь сэтгэлийн зовлон авчрах байх. Эрсдэлтэй алхам маш их хохирол авч ирж мэднэ. Ажил дээр ноцтой алдаа гаргах нь нэр хүндэд тань сөргөөр нөлөөлнө. Бүх зүйл өөр өөр нөхцөлд өөр өөр л байдаг. Зарим үед зарим нь үнэн байхад харин зарим тохиолдолд өөр нэг зүйл үнэн байдаг. Долоо хоногийн сүүлээр хайртай дотны хүнтэйгээ харилцахдаа болгоомжгүй хэлсэн үг, болчимгүй гаргасан үйлдэл удаан хугацааны турш хагацал авч ирэх шалтгаан болж болзошгүй. Далайцтай зүйл хийх гэсэн хүсэл тэмүүлэл, ажлын дадлага туршлага дутмаг байдал сэтгэл хоёрдуулахад хүргэнэ.

Матар

Долоо хоногийн эхээр энэ ордны хүмүүсийн сэтгэл санаа тийм ч тогтвортой биш байна. Халуун дулаан хувцас өмсөж ханиад томуугаар өвдөх магадлалтай бөгөөд дархлаагаа сэргээх эм бэлдмэл хэрэглэхийг танд зөвлөж байна. Долоо хоногийн дундуур өөрийн дотоод дуу хоолойг сонсож, таны сэтгэл чухам юу хүсээд байгааг олж мэдэхийг хичээ. Зураг зурах, бичих, дуулах зэрэг энгийн үйлдлүүд таны бүтээлч чадварыг тань нэмэгдүүлэх болно. Бясалгал хийж мөргөл үйлдэх нь таны оюун санааг сэргээж тайтгаруулах болно. Ажил дээрх өөрчлөлт таны гэр бүлийн амьдралд нөлөөлөхгүй тул та сонголт хийхээс бүү ай. Долоо хоногийн сүүлээр сэтгэл хөдлөлөө хянаж чадвал ихээхэн үр дүнг авчрах болно. Бүтээлч авьяасаа дахин нээснээр олон шинэ санаанууд төрөх болно. Шударга байж чадвал амьдрал тань илүү амар байх болно. 

Хумх

Долоо хоногийн эхээр ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ бол бай. Та өөрийн мэдрэмж, хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөлдөө бүтээлч хандах цаг хэдийн иржээ. Өвчтэй буюу хэвтрийн хүн асрах нь хэдийгээр өдөр тутмын чөлөөт цагийг багасгах боловч хязгаарлагдмал эсвэл таагүй үүрэг мэт санагдахгүй байх болно. Долоо хоногийн дундуур таны учир байдлыг шууд ойлгох чадвар чинь хязгаарлагдмал байгаа тул бүх асуудал, нөхцөл байдлыг хариу үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодож байж хий. Нэр төрд хүрэх хүсэл хөдөлнө. Далайцтай үйл хөдлөл хийх зоригтой хүмүүс сайхан амжилтад хүрэх болно. Долоо хоногийн сүүлээр бичиг баримтаа цэгцлэх, бизнесийн онцгой үйл ажиллагаа явуулах эсвэл гэрийн даалгавраа хийхэд хялбар байх болно. Итгэж болохооргүй хэнд ч байсан өөрийн сэтгэл зүрхээ нээх хэрэггүй. Стресс, үүрэг амлалт та болон таны хайртын хоорондох үл ойлголцлыг томруулж мэдэх ч та ямар нэгэн асуудалгүйгээр үр дүнд хүрч чадна.

Загас

Долоо хоногийн эхээр тайван бус зантай, байнга ямар нэг зүйл хийж байх хүсэлтэй гэлээ ч .яг одоо хийж байгаа зүйлийг чинь болиулахад хэцүү байх болно. Ирсэн хайрын зурваст хэт их хөөрцөглөх хэрэггүй. Дэлгүүр хэсч сүүлийн үеийн загварын хандлагаа тодорхойлоод ав. Спортод хорхойтой учир багаар тэмцээн уралдаанд орохыг хүсэх бөгөөд зориултын өмсгөлийг худалдаж авах хэрэг гарна. Долоо хоногийн дундуур эмэгтэйчүүдийн хувьд улам л хэцүү болоод байгаа чухал ажлуудыг бүгдийг амжуулах цаг гаргахын тулд ажил дээрээ ба гэртээ үүрэх үүргийн хоорондох тэнцвэрийг эвтэйхэн олох хэрэгтэй болно. Таны ойлгох чадварын түвшин доогуур байгаа тул тогтоолт муу байх болно. Тиймээс ер нь бол шалгалт өгөх тохиромжтой цаг биш. Долоо хоногийн сүүлээр богино хугацаанд аяллаар явж, машинаар зугаалахад маш тохиромжтой үе бөгөөд олон нийтийн арга хэмжээнд та сэтгэл хангалуун байж чадна.Эцэг эхчүүд хүүхдэдээ зөв сонголт хийхэд туслах болно. Тэднийг хүчлэх хэрэггүй өөрсдөөр нь сонголт хийх боломж олго.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.