“Шилэн” Цогоо Сэлэнгэд үс засаад завгүй

Twitter Print
2019 оны 09-р сар 26-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

УИХ тарах нь гэх дуулиан тархахтай зэрэгцэн улстөрчид тойргоо тойголж эхлэх нь тэр. Тэдний нэг бол твиттерийн жиргээчнээс дэд сайд хүртэл “томорсон” Б.Цогтгэрэл.

2012-2016 онд МАН-ыг сөрөг хүчин байх үед намын бүлгийн ажлын албанд зүтгэж, АН-ын үрэлгэн зардлуудыг шилэн дансны онлайн системээс илчлэх ажлыг идэвхийлэн гүйцэтгэснээр “Шилэн” гэх гуншинтай болсон билээ. 2016 оны УИХ-ын сонгуульд түүнийг Сэлэнгэ аймагт өрсөлдөнө гэх мэдээлэл гарч байсан ч, дэвшээгүй юм. Харин сонгуулийн дараа МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар томилогдсон ч, тус яаманд гарсан хүн амины хэргээс үүдэн ажлаа өгсөн билээ.

Харин эдүгээ дараагийнхаа нүүдлийг хэдийнэ хийж эхлэв бололтой. Тэрбээр Сэлэнгэ аймагт “Эрүүл сэлэнгэчүүд” уулзалт, эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж, сонгогчдынхоо үсийг засаад завгүй яваа сурагтай.

Улам Оргих-н зураг.

Түүний зохион байгуулж буй өдөрлөг Сэлэнгэ аймгийн есөн суманд ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд сэлэнгэчүүдийг эмчийн үзлэгт хамруулж, үсийг нь үнэгүй засахаас гадна төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын лекц уншиж, урлагийн тоглолт үзүүлэх гэнэ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.36.170) 2013-10-26 00:56
      • 0
      • 0

      ene gansuher oroldood yahnavde sain hunshude, manai ulsiin tusgaar togtnol heden tonn nuurseer unelegdeh yumbe gej yarij bsan hunshude

      Хариулах