П.Цагаанд “Хубилай хаан” алтан медаль гардууллаа

Twitter Print
2016 оны 11-р сар 11-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” алтан медаль олгосныг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, Академич Дүгэрийн Рэгдэл гардуулан өглөө.

П.Цагаан монгол хэл бичиг, соёл, түүх, үндэсний урлагийг судлан шинжлэх, хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах чиглэлд санаачилга, үр бүтээлтэй ажиллажээ. Тухайлбал, шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн судлаачдын бүтээлийг дэмжин “Монгол хэлний их тайлбар толь”, “Монголын түүхийн их тайлбар толь”, “Монгол эх түүх” 7 боть, “Монгол-Ил хаадын судалгаа” зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хадны зургийг сонирхон судалж, энэ чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан юм.

Тэрбээр “П.Цагаан түүх, эх хэл, үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах, хойч үедээ таниулах зэргээр Монгол Улсын шинжлэх ухаанд маш их хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гүйцэтгэж амжаагүй ажлыг П.Цагаан гэдэг хувь гүйцэтгэсэн түүхэн гавьяатай. Энэ нь түүний үүсгэн байгуулсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв юм. Энэ судалгааны төвийг байгуулсанаар Монгол Улсыг цаашлаад аймаг, дүүргийн хөгжлийн хэмжүүртэй болгож өгсөн юм. Мөн газрын гүний дулаан, нарны эрчим хүчийг ашиглан 500 малчин өрхийн лааны хэрэглээг халж, хөдөөд соёлын үрийг тарих эхлэлийг тавьсан гавьяатай. Тиймээс түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж ШУА-ын дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнаж байна” хэмээлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • 11

      (103.9.90.227) 2016-11-11 10:03
      • 0
      • 0

      Энэ хүн ШУнд яамар хувь нэмэр оруулсийм бол

      Хариулах