2016 оны 11-р сар 10-нд 21:12 цагт

Японы хараагүй төгөлдөр хуурч Nobuyuki Tsujii - La Campanella - BBC Proms

Японы алдарт төгөлдөр хуурч Nobuyuki Tsujii 1988 онд эхээс төрөхдөө хараагүй төрсөн ч Бурхан түүнд авьяас харамгүй заяажээ. Хоёр настайгаасаа эхлэн тоглоомон төгөлдөр хуур дээр тоглож сурсан бөгөөд 4 наснаасаа эхлэн төгөлдөр хуурын албан ёсны багштай болжээ. 1995 онд настайдаа тэрбээр анхны шагналаа авч байж. 1998 онд 10 настайдаа Осака хотын алдарт Зууны оркестртай хамтран тоглож байсан. 

Тэрбээр АНУ, Франц, Орос зэрэг хэд хэдэн оронд бие даасан тоглолтоо хийсэн байна. 2005 онд Польш улсын Варшав хотод болсон Фредерик Шопены нэрэмжит Олон улсын төгөлдөр хуурчдын наадамд эцсийн шатанд байсан Nobuyuki Tsujii хөгжимчин төдийгүй хөгжмийн зохиолч юм. Тэрбээр 12 настайдаа төгөлдөр хуурт зориулсан "Street Corner of Vienna" буюу Веннагийн гудамжны буланд хэмээх аязаа өөрөө зохиож тоглож байжээ.

Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (103.229.120.242) 2016-11-12 09:51
      • 0
      • 0

      гайхамшиг бурханаас бэлэг огчээ авьяасыг

      Хариулах