Хийхэд хялбар, байцаатай пирошки

Twitter Print
2018 оны 11-р сар 04-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Орц:

-Гурил 2 аяга

-Цагаан голт байцаа /хэрэглэх хэмжээгээрээ/

-Хагас аяга ургамлын тос 

-Хагас аяга ус

-Давс амтлах төдий

-Чанасан өндөг /өөрийн хүссэн хэмжээгээр/

-Лууван

-Сонгино

Бэлтгэх арга:

Гурил, ургамлын тос, давс, усаа ашиглан зөөлөн байхаар тооцож зуурмагаа бэлтгэнэ.

Шанзыг бэлтгэхдээ байцаагаа нарийхан жижиглэж хэрчээд хайруулын тавганд хийж, дээрээс нь жижиглэж хэрчсэн сонгино, лууван, өндгөө нэмж хуурч жигнэнэ.

Зуурмагаа 12 хэсэг болгон хуваагаад хэсэг бүрийг маш нимгэн болтол нь элдээд шанзаа тааруулан хийнэ. Ингэхдээ шанзаа гурилаараа нямбай гэгч нь, урт гонзгой хэлбэртэй байхаар ороож, гурилны амсар хэсгийг доош харуулан тавина. Дараа нь гадар хэсэгт шингэн өндөг түрхэж, 200 хэмд, 20-30 минутын турш алтан шаргал өнгөтэй болтол жигнэнэ. Ингээд л боллоо.

Сайхан хооллоорой.

Эх сурвалж: www.cookcook.me

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.