Apple ID нууц үгээ мартсан бол хэрхэн сэргээх вэ

2017 оны 06-р сар 21-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

Ихэнх хэрэглэгч нар өөрийн Apple ID нууц үгээ мартаад хэрхэн сэргээх талаар огт мэддэггүйгээс болоод iCloud, iTunes Store гэх мэт бүх үйлчилгээг хязгаарлуулдаг байна. Учир нь Apple-ын тухайн төхөөрөмж дээр очих ямар ч үйлчилгээ заавал Apple ID-гаар дамжихаар байдаг тул хэрэглэгч Apple ID-тай байхыг шаарддаг.

Тэгвэл энэ удаагийн зөвлөгөөнд Apple ID нууц үгээ мартсан бол дахин сэргээж шинэ нууц үг авах зөвлөгөөг танд хүргэж байна.

 

Apple ID нууц үгээ сэргээх

Алхам 1 : Юуны өмнө та дараах https://appleid.apple.com/ линкээр орох хэрэгтэй. Энд та мартсан нууц үгээ сэргээж болдог Forgot Apple ID or password дээр дарж ороорой.

 

Алхам 2 : Одоо та Apple ID буюу өөрийн Apple ID шинээр холбож нээсэн мэйл хаяг (@gmail.com эсвэл @yahoo.com) хаягаа оруулна.

 

2 төрлийн нууц үг сэргээх арга бий.

1-р арга: Асуултанд хариулж нууц үг авах

Энэ нь анх хаяг нээж байхад заавал 3 асуулт сонгож тэр 3 асуултдаа хариулт бичиж оруулах хэрэгтэй байдаг. Тэгвэл буцааж нууц үгээ сэргээх үед таны тохируулсан 3 асуултаас 2-ыг нь асуудаг. Зөв хариултыг нь та л мэдэж байгаа. Хэрэв огт мэдэхгүй бол дараагийн аргаар нууц үгээ сэргээх хэрэгтэй.

2-р арга: Мэйл хаягаар сэргээж нууц үг авах

Мэйл хаягаар сэргээх. Та Apple ID нээхдээ өөрийн @yahoo.com эсвэл @gmail.com мэйл хаяг оруулсан бол тэр хаяг дээрээ мэйлээр авах тул өөрийн мэйл хаягаа оруулах ёстой. 

Мэйлээр сэргээх сонголтыг сонгосны дараа танд шинээр мэйл ирэх бөгөөд тэр нь Apple-аас нууц үгээ сэргээх линк ирнэ. Линкэн дээр дарснаар шинэ нууц үг оруулах хэсэг дэлгэц дээр харагдах болно. Шинээр нууц үгээ 2 удаа давтаж оруулаад тэр нууц үг таны хаягийн нууц үг байх болно. Дахиад мартахгүйн тулд мартагдахааргүй үг тоо бичсэн нь танд илүү дээр. Өөрөөр бас цаасан дээр бичээд хадгалах ч юмуу ямар нэг аргаар мартахгүй арга хэмжээ авсан нь дээр.

 

Хэрэв огт мэйл ирэхгүй бол яах вэ?

Ийм тохиолдолд үнэхээр таны хаяг @gmail.com, @yahoo.com гэх мэт мэйл хаяг бүртгэгч байгууллагын мэйл үйлчилгээг авсан бол зөв хаяг бичиж оруулсан гэдгийг сайн шалгах хэрэгтэй байдаг. Түүнчлэн та анх хаяг нээхдээ @icloud.com гэж нээсэн бол "alternative mail" буюу таныг төлөөлөх өөр нэг хүний мэйл хаяг гэсэн хэсэг дээр мэйл хаяг оруулаагүй бол таны нууц үг сэргэсэн ч та хаягаа ашиглах огт боломжгүй гэсэн үг.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.