Бүгд найрамдах намынхан Конгрессийн олонхи суудлыг авснаар АНУ ганц намын засаглалтай улс боллоо

Twitter Print
2016 оны 11-р сар 10-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд ялалт байгуулсан Доналд Трамп гавъяагаар тус улсын Бүгд найрамдах нам Конгрессийн хоёр танхимийн олонхи суудлыг эзэллээ. Тус нам сенатад багахан хувийн зөрүүтэй буюу 100 суудлаас 54-ийг эзэлж, үлдсэн 46 суудлыг ардчилалынхан хянаж байсан бол Конгрессийн доод танхимд 435 суудлаас 247-г эзэлж байсан аж.  

Харин одоо төлөөлөгчдийн танхимд тэдний эзлэх хувь харьцангуй ихсэж ирсний дүнд, урьдчилсан мэдээллээр 435 суудлаас 236-г нь аваад байна. Доод танхим олонхи болохын тулд 218 суудал эзлэхэд хангалттай байдаг аж.

Бүгд найрамдах нам тэрчлэн сенатад олонхи болох нь тодорхой боллоо. Тэд сенатын 100 суудлаас 51-ийг нь авч үлдэж чадсан бол Ардчилсан нам 45 мандат, дээр нь ардчилалыг дэмждэг бие даасан сенаторууд 2 мандат авсан байна. Харин одоогоор Нью Хэмпшир, Луизиана муж улсуудад дахин сонгууль явагдаж байгаа учир хоёр суудал тодорхойгүй байна..

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр тодорсон Доналд Трампын ялалтын дүнд Бүгд найрамдах намынхан ийнхүү Конгрессийн хоёр танхимд бүрэн хяналт тогтоосноор Холбооны хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг тэр чигт нь гартаа авлаа.  

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Matilda

      (188.143.232.27) 2016-11-18 11:52
      • 0
      • 0

      October 3, 2012 at 3:14 am Oh boy, I ca#1782&n;t wait to see everyone again. Thanks for a great post, Sorche. I totally agree w/ you about everything and especially the SCWW Vibe. Everyone was so *nice* last year and I felt like everyone was supported. No “us v. them” feel. Look forward to seeing everyone at the beach!

      Хариулах