Трамп ялав, гэвч Америк маягийн энэ сонгууль гэдэг...

Twitter Print
2016 оны 11-р сар 09-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын ерөнхийлөгчийн энэ сонгуулийг ойлгох юм алга. Иргэн хүн сонгоод байгаа биш, бас цаана нь саналыг нь нэгтгэдэг хүмүүс байдаг юм уу хаашаа юм, бүү мэд, тайлбарлаад өгч болох уу гэсэн хүсэлт манай редакцид ирлээ. Энэ хүсэлтийн дагуу Америк сонгуулийг энгийнээр тайлбарлаад үзье. Үүний тулд доорхи хүснэгтэд тулгуурлавал ойлгомжтой. 

Америкийн “Үндэсний” гэдэг тодотголтой энэ сонгууль маш өвөрмөц онцлогтой явагддаг уламжлалтай. Муж улс бүхэнд Америкийн иргэдийг төлөөлдөг сонгогчид байдаг бөгөөд хүн амын тооноос уялдаатайгаар сонгогчдын тоо ч олон цөөн байдаг. Тухайлбал,  Вайоминг муж улсад гэхэд нэг сонгогчид 188 мянган хүн оногддог бол  Калифорнийн сонгогчдын нэг төлөөлөгчид 677 мянган сонгогчид оногддог байна. Харин арваннэгдүгээр сарын 8-н буюу өчигдрөөс хойш 41 өдрийн дараа муж улсуудын сонгогчдын төлөөлөгчид хуралдаж, АНУ-ын шинэ ерөнхийлөгч хэн байхыг албан ёсоор баталгаажуулж өгдөг аж. Харин сонгогдсон төлөөлөгчид ялсан намаас бүрдсэн байх учиртай бөгөөд муж улс бүрийн амбан захирагч тэдний нэрсийг баталж өгдөг байна. Учир нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль коллегийн системээр явагддаг журамтай учраас энэ юм. Сонгуулийн коллеги нь Конгресс дахь гишүүдийн тоотой /435 төлөөлөгч, 100 сенатор болон гурван сонгогч/ тэнцүү буюу нийт 538 төлөөлөгчтэй байдаг бөгөөд тэднийг муж бүрт хуваан байрлуулсан байдаг. Харин аль нэг муж улсын сонгогчдын тооноос хамаарч төлөөлөгчдийн тоо ялгаатай байдаг аж. Хамгийн олон төлөөлөгчтэй муж улс бол Калифорни. Тус муж улсад нийт 55 төлөөлөгчтэй. Учир нь энэ муж улсын сонгогчдын тоо их байгаагаас тэр. Харин хамгийн цөөн нь гурван төлөөлөгч бүхий хэдэн муж улс байдаг байна.

Муж улс бүрт сонгуулийн ялагчийг тодруулдаг. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн гол онцлог нь “ялагч бүхнийг авна” хэмээх системд тулгуурладаг байна. Энэ нь аливаа муж улсад нэр дэвшигч ердөө ганц саналын зөрүүтэй ялсан тохиолдолд тухайн муж улс дахь бүх төлөөлөгчийн тоог авна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Калифорни муж улсад Дональд Трамп ялалт байгуулбал тус муж улсад оногдсон 55 төлөөлөгчдийн тоог шууд авна гэсэн үг. Энэчлэн бүх муж улсад санал хураалт дууссаны дараа эдгээр төлөөлөгчдийн тоог нэмж, дүнг гаргадаг. Ингэснээр 538 төлөөлөгчөөс 270-ыг нь авсан нэр дэвшигч ерөнхийлөгч болно гэсэн үг юм. Энэ ч ёсоор Бүгд найрамдах нам энэ удаа ялалт байгуулж, 276 төлөөлөгчдийн саналаар Доналд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр тодорлоо.

Муж улсууд

   Хүн ам

Санал өгөх төлөөлөгчдийн тоо 

Нэг төлөөлөгчид оногдох сонгогчдын тоо

Вайоминг 563 626 3 187 875
Колумбийн тойрог 601 723 3 200 574
Вермонт 625 741 3 208 580
Умард Дакота 672 591 3 224 197
Аляска 710 231 3 236 744
Род Айленд 1 052 567 4 263 142
Өмнөд Дакота 814 180 3 271 393
Делавэр 897 934 3 299 311
Нью Хемпшир 1 314 900 4 328 725
Монтана 989 415 3 329 805
Мэн 1 329 328 4 332 332
Хавайи 1 360 301 4 340 075
Небраска 1 826 341 5 365 268
Баруун Виржиниа 1 852 994 5 370 599
Айдахо 1 567 582 4 391 896
Нью Мексико 2 059 179 5 411 836
Невада 2 700 551 6 450 092
Юта 2 763 885 6 460 648
Канзас 2 853 118 6 475 520
Арканзас 2 915 918 6 485 986
Миссисипи 2 967 297 6 494 550
Айова 3 046 355 6 507 726
Коннектикут 3 574 097 7 510 585
Өмнөд Каролина 4 625 364 9 513 929
Миннесота 5 303 925 10 530 393
Алабама 4 779 736 9 531 082
Оклахома 3 751 351 7 535 907
Кентакки 4 339 367 8 542 421
Орегон 3 831 074 7 547 296
Колорадо 5 029 196 9 558 800
Вашингтон 6 724 540 12 560 378
Луизиана 4 533 372 8 566 672
Висконсин 5 686 986 10 568 699
Теннесси 6 346 105 11 576 919
Мэриленд 5 773 552 10 577 355
Аризона 6 392 017 11 581 092
Индиана 6 483 802 11 589 437
Массачусетс 6 547 629 11 595 239
Миссури 5 988 927 10 598 893
Жоржиа 9 687 653 16 605 478
Виржиниа 8 001 024 13 615 463
Мичиган 9 883 640 16 617 728
Нью Жерси 8 791 894 14 627 992
Пенсильвани 12 702 379 20 635 119
Умард Каролина 9 535 483 15 635 699
Охайо 11 536 504 18 640 917
Иллинойс 12 830 632 20 641 532
Флорида 18 801 310 29 648 321
Техас 25 145 561 38 661 725
Нью Иорк 19 378 102 29 668 210
Калифорни 37 253 956 55 677 345

Урьдчилсан сонгууль явуулах өвөрмөц систем

Аравдугаар сарын 24–нд Флорида муж улсаас урьдчилсан сонгууль эхэлсэн. Дараа нь бүх муж улсуудад явагдсан энэ сонгуулиар сонгогч өөрийн саналаа дугтуйд битүүмжлэн сонгуулийн тойргуудад илгээдэг бөгөөд дугтуйг хожим нь задалж саналыг цахим тооцоолуурт буулгадаг байна. Гэхдээ! Сонгуулиа урьдчилж өгсөн хүн сонгуулийн өдөр биеэр очиж дахин өгч болно. Учир нь сонгогчдын жагсаалтад зөвхөн гэрийн хаяг нь бүртгэгдсэн байдаг аж.

Хууль зөрчсөн хамгийн хачирхалтай асуудлууд

Америкийн олонхи муж улсуудад сонгогчдоос иргэний болон жолооны үнэмлэх зэрэг ямар ч биеийн байцаалт шаарддаггүй. Ялангуяа афро-америкчууд олонтой муж улсуудад ийм “хууль” үйлчилдэг бөгөөд зарим идэвхтэй сонгогч дэмжиж буй нэр дэвшигчийнхээ төлөө хэдэн ч удаа санал өгч болдог байна.

Тэрчлэн америкийн иргэн бус хүмүүт ч ийм “хууль” үйлчилдэг. Заримых нь нэр ус бүр сонгогчдын жагсаалтанд хүртэл багтсан байдаг бол Тармпын хэлснээр ийм хүмүүсийн тоо энэ удаагийн сонгуулийн нийт сонгогчдын 14 хувийг эзэлсэн байна.

Сонгуулийн явцыг хөндлөнгөөс ажиглах ямар ч хяналт шалгалт байдаггүйгээс сонгуулийн жагсаалтад нэр ус нь үлдсэн байдаг нөгөө ертөнцөд одсон хүмүүсийн өмнөөс сонгууль өгч болдог төдийгүй, санал нэмэрлэхийн тулд хичнээн хамаагүй олон цагаачдыг  «улирлын ажилчид» нэрийн дор саналыг нь өгүүлж болно. Зарчмын хувьд сонгогчдын нэрсийн жагсаалтыг шинэчилдэггүйтэй энэ бүхэн холбоотойн дээр муж улс бүхэнд санал өгөх хуудасны маягт харилцан адилгүй байдаг бол зарим муж улсад Клинтон гурван өөр намаас нэр дэвшиж байсан бол Трамп хоёр өөр намаас нэр дэвшсэн байх жишээтэй. Энэ нь сонгогчдыг төөрөгдүүлэх арга бөгөөд сонгогч хэрвээ намыг нь онож саналаа өгч чадаагүй нөхцөлд хүчинүй болдог учир өндар настнуудын асрамжийн газар энэ мэт аргуудыг хэрэглэдэг байна.

Сонгуулийн явцад тавих хяналт

Америкчууд гададдын ажиглагчдыг сонгуульдаа “ойртуулдаггүй” уламжлалтай. Тэр тусмаа оросын дипломатуудаар зогсохгүй европчуудыг мөн. Харин Олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуулллагын (OCSE) Ардчилал, хүний эрхийн хүрээлнгийн товчооны захирал Михаэл Георг Линк гэмт хэрэгт мөрдөн шалгагдаж байгаа 3,2 сая хүнийг сонгуульд оролцуулаагүй гэж мэдэгдсэн байна. Тэрчлэн ял эдэлсэн 2,6 сая хүнийг мөн оролцуулаагүй байна.

Лалын улс бүлэглэлийн аюул заналаас өгсүүлээд бүгдийг шийдвэрлэж чаддаг муж улсууд

Ийм муж улсууд байдаг. Америкт ер нь ийм нэгэн хэлц үг байдаг «Нью Хемпширт ямар санал өгнө, Америк даяар сонгуулийн үр дүн тэр дагуу гарна» гэсэн. Гэвч энэ удаагийнх нь тун сонирхолтой, санаанд оромгүй гэнэтийн явдлаар дүүрэн гэж болохоор. Нью Хемпширт хоёр нэр дэвшигч алилхан 47 хувийн санал авч зуузай холбож явсан бол санал хураалтын эцсийн шийдвэрлэх мөчид Песильвани, Мичиган, Аризона, Висконсин муж улсуудад Трамп хэдхэн хувийн зөрүүгээр илүүрхсэнээр илт тасарч, гарцаагүй ялалтад хүрч чадлаа.

Энэ удаагийн сонгуулийн энэ өдөр буюу бөмбөрцгийн нөгөө хагаст бол өчигдөр гол түлхүүр муж улсууд нь Аризона, Колорадо, Флорида, Жоржиа, Айова, Мичиган, Невада, Нью Хемпшир, Хойд Каролин, Охайо, Пенсильвани, Виржиниа, Висконсин байлаа. Гэвч энэ зэрэгцээ Холбооны мөрдөх товчоо Нью Иорк Вашингтон хотуудад “Лалын улс” бүлэглэл халдлага хийх гэж байгаа тухай мэдээлэл хүлээж авсан байна. 

АНУ-ын муж улсуудад сонгуулийн тойргууд хаалгаа барьсан цагийн хуваарь

Дорнод эргийн цагаар оройн 6 цагт (2 муж улс, 19 төлөөлөгчдийн санал)

  • Индиана 11 төлөөлөгч
  • Зарим муж улсуудад оройн 7 цагт сонгуулийн тойргууд хаалгаа барьдаг байна.
  • Кентукки 8 төлөөлөгч

Дорнод цагаар оройн 7:00 цагт (4 муж улс, 41 төлөөлөгчдийн санал)

  • Жоржиа 16 төлөөлөгч
  • Өмнөд Каролина 9 төлөөлөгч
  • Вермонт 3 төлөөлөгч
  • Виржиниа 13 төлөөлөгч

 

Дорнод цагаар оройн 7:30 цагт (3 муж улс, 38 төлөөлөгчдийн санал)

  • Умард Каролина 15 төлөөлөгч
  • Охайо 18 төлөөлөгч
  • Баруун Виржиниа 5 төлөөлөгч

Дорнод цагаар оройн 8:00 цагт (16 муж улс + DC, 172 төлөөлөгчдийн санал)

  • Алабама 9 төлөөлөгч
  • Коннектикут 7 төлөөлөгч
  • Делавэр 3 төлөөлөгч
  • Колумбийн тойрог 3 төлөөлөгч
  • Флорида 29 төлөөлөгч
  • Иллинойс 20 төлөөлөгч
  • Мэн 4 төлөөлөгч
  • Мериленд 10 төлөөлөгч
  • Массачусетс 11 төлөөлөгч
  • Миссисипи 6 төлөөлөгч
  • Миссури 10 төлөөлөгч
  • Нью Хемпшир 4 төлөөлөгч
  • Нью Жерси 14 төлөөлөгч
  • Оклахома 7 төлөөлөгч
  • Пенсильвани 20 төлөөлөгч
  • Род-Айленд 4 төлөөлөгч
  • Теннесси 11 төлөөлөгч
  •  

Дорнод цагаар оройн 8:30 (1 муж улс, 6 төлөөлөгчийн санал)

  • Арканзас 6 төлөөлөгч

Дорнод эргийн цагаар оройн 9-д (14муж улс, 156 төлөөлөгчдийн санал)

  • Аризона 11 төлөөлөгч
  • Колорадо 9 төлөөлөгч
  • Луизиана 8 төлөөлөгч
  • Канзас 6 төлөөлөгч
  • Мичиган 16 төлөөлөгч
  • Миннесота 10 төлөөлөгч
  • Небраска 5 төлөөлөгч
  • Нью Мексико 5 төлөөлөгч
  • Нью Иорк 29 төлөөлөгч
  • Умард Дакота 3 төлөөлөгч
  • Өмнөд Дакота 3 төлөөлөгч
  • Техас 38 төлөөлөгч
  • Висконсин 10 төлөөлөгч
  • Вайоминг 3 төлөөлөгч

Дорнод цагаар үдэш 10:00 цагт (4 муж улс, 21 төлөөлөгчдийн санал)

  • Айова 6 төлөөлөгч
  • Монтана 3 төлөөлөгч
  • Невада 6 төлөөлөгч
  • Юта 6 төлөөлөгч

Дорнод эргийн үдшийн 11:00 (5 муж улс, 82 төлөөлөгчдийн санал)

  • Калифорни 55 төлөөлөгч
  • Хавайи 4 төлөөлөгч
  • Айдахо 4  төлөөлөгч
  • Орегон 7 төлөөлөгч
  • Вашингтон 12 төлөөлөгч

Шөнийн 1:00 цагт (1 муж улс, 3 төлөөлөгчийн санал)

  • Аляска 3 төлөөлөгч. Одоо зөвхөн Мичиган, Аризона, Аляска муж улсуудын саналыг тоолж дуусах үлдсэн бол хамгийн сүүлд Аляска муж улсын гуррван төлөөлөгчийн санал нэмэгдэнэ. Сонгуулийн санал хураалтын явцаас харахад эцсийн дүнгээр Доналд Трамп 280 давсан төлөөлөгчдийн саналыг авах бололтой.



 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.