“Ганга нуураа хамгаалъя” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

Twitter Print
2016 оны 11-р сар 08-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, Сүхбаатар аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төв, “Ганга нуураа хамгаалах сан” ТББ хамтран “Ганга нуураа хамгаалъя” уран бүтээлийн үзэсгэлэнг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд өнөөдөр нээлээ. Үзэсгэлэнг долоо хоногийн хугацаатай тавих юм байна.

Үзэсгэлэнгийн үеэр 5 уран бүтээлчийн 40 гаруй уран бүтээл тавигдсан бөгөөд Ганга нуурын тухай, өнөөгийн байдал болоод аяныг зохион байгуулагчдын зүгээс авч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд, цаашдын төлөвлөгөөг танилцуулж, хандивын арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. 

Сүхбаатар аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төвийн нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр "Ганга нуур бол зөвхөн Сүхбаатарчууд гэлтгүй Монгол түмний зорин очих дуртай байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар юм. Тэр утгаараа зөвхөн Сүхбаатарчууд биш нийт Монголчуудаараа энэхүү аяныг дэмжиж Ганга нуураа хамгаалахын тулд дуу хоолойгоо нэгтгэж байгаад туйлын их баяртай байна. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулаад Ганга нуурын талаар үнэн бодитой мэдээллийг хүргэхийг зорьж байна" гэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн удирдлагууд болон Соёл судлаач Д.Индра, “Титэм арт” академийн захирал Э.Ариунболд, Сүхбаатар аймгийн Оюутан Залуучуудын хөгжлийн төвийн нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, гэрэл зурагчин Д.Амараа, “Сэтгэлийн хүч” аяныг зохион байгуулагч, СТА жүжигчин Х.Ганхуяг нар оролцлоо. 

Ганга нуурыг тойрон нүүдэллэж малаа ундаалдаг малчид иргэдийн зүй зохисгүй байдлаас болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэйгөөр Ганга нуур ширгэх аюулд өртөөд байна. Мөн Ганга нуурын ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог зэрэг нуурууд ширгээд байна. Иймээс Ганга  нуураа сэргээх арга хэмжээ авах, Ганга нуурын орчмын байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.