Стив Вондер: Трампын төлөө саналаа өгнө гэдэг намайг машин жолоодоод яв гэсэнтэй адил

Twitter Print
2016 оны 11-р сар 08-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Америкийн рок попын алдарт дуучин Стив Вондер Доналд Трампын төлөө саналаа өгнө гэдэг намайг машин бариад яв гэсэнтэй адил асуудал гэж мэдэгджээ.  

Баасан гаригт тэрээр  Филадельфид болсон Хиллари Клинтоны төлөө санал цуглуулахад зориулсан концертод оролцсоныхоо дараа  philly.com цахим хуудсанд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна.

"Хэрвээ танд яаралтай түргэн тусламж хэрэгтэй болж эмнэлэгт очиход хүрвэл та надаар машинаа бариулахыг хүсэх үү?" гэж тэрбээр сурвалжлагчаас асуухад сурвалжлагч "үгүй" гэсэн байна. Харин хариуд нь Стиви "Яагаад гэвэл би хараагүй,  машин барих эрхгүй, тэгэхээр надад машин жолоодох турглага байхгүй" гээд "Хиллари 30 жилийн турш төр засагт зүтгэсэн туршлагатай улс төрч. Уг удмаасаа тэрээр хүнийг яаж эрхэмлэн хүндэтгэдэг, энэ нийгмийн яавал сайн сайхан байлгахаа сайн мэддэг хүн учраас ийм хүн улс орныг удирдаж, үндэсний лидер байгаасай гэж би хүсэж байна" гэж тэрээр ярьсан байна.

Грэммийн 25 удаагийн шагналт дуучин тэрчлэн Трампыг сонгож "амьдралынхаа сүүлчийн он жилүүдийг утгагүй хоосон өнгөрөөхөд” хүрэхгүй  гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, эмэгтэйчүүд, лалын сүсэгтэн олон, латин америкчуудыг доромжилдог Трампын байр суурийг үзэн яддагаа тэмдэглэсэн аж.

"Энэ бол реалити-шоу биш. Энэ бол бодит амьдрал. Тийм ч учраас би Хилларигийн төлөө хамтдаа хаана зогсож байгаагаа, хаашаа явахыгаа сайн мэдэж байна. Америк хэзээд аугаа их гүрэн гэж би үздэг. Харин бид одоо улс орноо улам аугаа гүрэн болгон хөгжүүлэхийг зорьж байна” гэж Стив Вондер мэдэгджээ.

Эх сурвалж: huffingtonpost.com

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.