Малчид адуугаа урд хөршид худалдаж байна

Twitter Print
2016 оны 11-р сар 08-нд 08:17 цагт
Мэдээний зураг,

Дорноговь аймгийн малчид адуугаа амьдаар нь худалдаж байна. Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас адуу, мах экпортлох зөвшөөрөл авсан компаниуд хөдөөгийн малчдаас газар дээр нь адууг нь худалдан авч Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор хил давуулан урд хөршийн түншүүддээ худалддаг аж.

Малчид нэг адуугаа дунджаар 500 мянган төгрөгийн үнээр худалддаг бөгөөд тэдний гар дээр бэлэн мөнгө байхгүй үед энэ нь боломжийн орлогыг оруулдаг талаар албаны эх сурвалж өгүүлэв.

Мал экспортлогч компаниуд өнгөрөгч наймдугаар сараас хойш  тус аймгаас 2000 гаруй адуу урд хөрш рүү экпортод гаргажээ.

Мөн өнгөрөгч хавар Замын-Үүдийн боомтоор 500 орчим адуу хилээр гаргажээ.  Компаниудын мал экпортлох ажлыг хянаж тус аймгийн МХГ дүгнэлт гаргадаг бол ХХААГ-аас малын эрүүл мэндийн байдалд хяналт тавьдаг  байна.

Албаны эх сурвалжийн өгүүлснээр урд хөршийнхөн малыг таваарын болон үржлийн гэж ангилж авдаг аж.  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Kaylie

      (188.143.234.155) 2016-11-18 11:40
      • 0
      • 0

      Very true! Makes a change to see sonomee spell it out like that. :)

      Хариулах