Хүйтний улиралд тохиромжтой 5 хоол

Twitter Print
2017 оны 11-р сар 12-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

1. Кимчитэй шөл

Гэртээ кимчитэй шөл хийж идэхийг хүсвэл дараах зааврыг дагаарай.

1. Болсон кимчи (бага зэрэг эссэн кимчи бол илүү амттай болно) - 300 г

(5 см-ийн өргөнтэй хэрчинэ)

2. Гахайн мах - 150-200 г

3. Ус - 400 г

4. Бяцалсан сармис - 1-2 хумс

5. Бөөрөнхий сонгино -1/4 ш

6. Ногоон сонгино - 1 ш

7. Халуун чинжүү (Улаан, ногоон аль нь ч болно) - 1 ш

8. Чинжүүний нунтаг - 1 ц/х

9. Дашида (хоол амтлагч) - 1 ц/х

10. Давс - маш бага

11. Дүпү - 50-100 г

Хийх арга:

1. Савандаа бага зэрэг тос хийж халаагаад гахайн махаа цагаан болтол нь хуурна.

2. Хэрчиж бэлтгэсэн кимчигээ хийж 2-3 минут махтайгаа хуурна.

3 . Усаа хийж буцалгана.

4. Ус буцалсаны дараа дашида, бөөрөнхий сонгино, чинжүүний нунтаг халуун чинжүү, бяцалсан сармис зэргийг хийж хутган кимчиг болтол нь буцалгана.

5 Кимчиг болтол нь буцалгасны эцэст дүпү, ногоон сонгиноо хийнэ. Мөн маш бага давс хийж 2 минут орчим буцалгаад галаа унтрааж амттай кимчитэй шөлөө идэхэд бэлдэнэ.

2. Гурилтай шөл

-Чанах яс

-Гурил 2-3 аяга

-Жижиг эсвэл 1/3 сонгино

-Сармис 1хумс  

-Давс амталгаагаар

Хийх заавар

Махаа чанан давсаа хийн сайхан шөл гаргана. Гурилаа зууран нарийхан хэрчээд шөлөндөө хийнэ. Сонгино сармис хоёроо жижиг хэрчин сүүлд хийгээрэй.

3. Борщ

Хонь эсвэл үхрийн ястай мах /хавирга гэх мэт/ - 1 кг

Төмс – 500 грамм

Байцаа - 300 грамм

Хүрэн манжин - 400 грамм

Лууван -200 грамм

Сонгино - 200 грамм

Улаан лоолийн паст – хоолны гурван халбага

6% -ийн уксус - 1 ц/х

Сармис - 2-3 хумс

Давс

Чинжүү

Ургамлын тос

Хийх аргачлал

Махаа хүйтэн усанд хийж ялзартал нь цаг орчим чанана. Энэ хооронд байцаа, сонгино, лууван, хүрэн манжингаа жижигхэн, шоо дөрвөлжин хэрчинэ. Төмсөө бусад ногооноосоо арай том хэлбэртэй хэрчинэ. Махаа гаргаж ирээд, яснаас нь салгаж жижиглэнэ. Хүрэн манжингаа ургамлын тосонд хуурна. Уксус болон томатны пастаа нэмээд, бага зэрэг шөл хийгээд зөөлөн гал дээр 10 минут орчим чанана.

Мөн сонгиноо шаргал болтол нь хуураад байцаа, луувангаа нэмнэ. Шөлөндөө хэрчсэн төмсөө хийнэ. Буцалж байгаа шөл рүүгээ байцаагаа нэмээд 5 минут чанана. Хүрэн манжин, сонгино, луувангаа хийнэ. Эцэст нь лаврын навч, давс перец, сармисаа хэрчиж хийгээд бага зэрэг таглаж буцалгаад гаргана. Борщоо таваглахдаа дээр нь бага зэрэг цөцгий эсвэл майонез дусаагаад л хоол бэлэн боллоо.

4. Битүү шөл

-200-250 грамм орчим мах. Хэмжээг өөрсдөө тааруулаад хийж болно. Хонь, үхэр аль нь ч болно.

-Лууван-нэг ширхэг

-Төмс-нэг ширхэг

-Сонгино-нэг ширхэг

-Сармис-гурван хумс

-Өндөг-гурван ширхэг

-Ногоон сонгино-бага зэрэг

-Давс

-Хүссэн бүх ногоо болон амтлагчуудаа хийж болно.

-Ус-100 орчим грамм (харж байгаад тааруулна)

-Гурил-1-1.5 аяга

Хийх арга

Махаа хэрчиж, гурван аягандаа тэнцүү хуваан хийнэ. Төмс, луувангаа үрэгчээр үрж, мөн гурав хувааж хийнэ. Сонгино, сармисаа жижиг жижиг хэрчин, мөн гурав хувааж аягандаа хийнэ. Бусад хүссэн ногоогоо мөн жижиг хэрчин хийнэ. Ингээд давсаа хийж мах ногоотойгоо холино. Усаа тааруулж хийнэ. Хэтэрхий дүүргэж болохгүй. Үүн дээрээ өндгөө нэмнэ. Гурилаа зуурч аягаа бүтээхүйц хэмжээтэй элдэнэ. Гурил нь бага зэрэг зузаан байсан ч болно. Ингээд аягатай шанзан дээрээ гурилаа бүтээж, амсруудыг нь сайтар аягандаа наалдуулж өгнө. Ингээд жигнүүр дээрээ тавиад 25-30 минут жигнэнэ. Гаргаад идэхдээ гурилан дээрээ бага зэрэг цөцгий, эсвэл майонез түрхээд идвэл илүү амттай байх болно.

5. Банштай цай

-Мах

-Гурил

-Сонгино

-Сүү

-Шар будаа

-Цайнаа идээ

-Давс

-Сүүлний өөх

-Борц 

Хийх заавар 

Баншаа хийхийн тулд гурилаа зууран махаа татна. Сүүлний өөхтэй бол өөх, шар будаа хоёроо хуураарай. Сүүлний өөх байхгүй бол сүүтэй цай чанаж байгаа юм шиг ус цайны идээгээ хийн буцалсны дараа сүү, давсаа хийнэ. Борц байгаа бол борцоо хийгээрэй. Буцалмагч будаагаа хийх ба хэсэг хугацааны дараа баншаа хийнэ. Банш болохоороо дээшээ хөвж гарч ирэх болно. Хөвөөд гараад ирвэл 2-3 минут азнаж байгаад гаргаарай.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.