
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж буй Хиллари Клинтоны сонгуулийн штабын ажилтнуудын нөүтбүкүүд хулгайчдын гарт оржээ.
CBS телевизээс мэдээлснээр, Клинтоны сонгуулийн штабын ажилтнууд Филадельфид очоод байхдаа баасан гаригийн үдэш нэгэн зоогийн газраар үйлчлүүлэх хооронд үл мэдэх этгээдүүд тэдний автомашины цонхыг хагалж, цүнхтэй гурван нөүтбүк авч явсан байжээ. Тэдгээр компьютерууд дээр Клинтоны сонгуулийн өмнөх кампанит ажлын чухал баримт бичгүүд, ажлын цагийн хуваарь байсан аж.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-ны мягмар гаригт болно. Сүүлийн санал асуулгын дүнгээс харахад Хиллари Клинтоны төлөө өгөх олонхийн санал давамгайлж байгаа бол Доналд Трампынх мөн сүүлийн өдрүүдэд нэг хоёр хувиар ахисаар байгаа аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505