Туркийн олон улсын нисэх онгоцны буудалд цагдаа нар гал нээжээ

Twitter Print
2016 оны 11-р сар 07-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Туркийн цагдаа нар Станбул хотын Ататуркийн нэрэмжит нисэх буудалд зогсох шаардлага биелүүлээгүй мотоцикльтэй хоёр хүнийг гал нээн баривчилжээ. Тэдний нэгийг шархдуулан тэр дор нь баривчилсан бол нөгөөгийнх нь хойноос хөөж байж барьж авсан байна. Станбул хотын захиргаанаас мэдэгдсэнээр, хоёр этгээдээс галт зэвсэг, тэсрэх бодис илрээгүй аж. Харин тэд цагдаагийн шаардлага биелүүлээгүй нь орон нутгаас дамжин өнгөрч явсан иргэд байсан учир засаг захиргааны зайлшгүй арга хэмжээ байсныг ойлгоогүйтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Энэ үеэр зорчигчид гэмтэж бэртээгүй бол нисэх буудлыг түр хугацаагаар бүслэн хааж, шалгалт явуулсны эцэст үйл ажиллагаа нь одоо хэвийн үргэлжилж байна.

Сүүлийн саруудад Турк улс хэд хэдэн удаагийн ноцтой халдлагад өртсөн бөгөөд Ататуркийн нисэх онгоцны буудалд гэхэд өнгөрсөн зургадугаар сард “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн амиа золиослогчид халдлага үйлдсэний улмаас 43 хүн амь үрэгдэж, 238  хүн шархдаж байсан билээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.