Ховд аймгийн иргэд хураагдсан хавхаар ирвэс урлажээ

2016 оны 11-р сар 05-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Ховд аймгийн хэмжээнд “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-2” аяныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран хоёр сарын хугацаанд зохион байгууллаа. Энэ хугацаанд сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж нийтдээ 514 зөрчил илрүүлж, нийт 438 хавхыг хураасан байна. Тэдний ярьснаар хамгийн багаар тооцоход нэг хавхыг аюулгүй болгосноор 10 амьтны амийг аварч байгаа ажээ.

Мөн хураасан 438 хавхны төмрийг ашиглаж хүмүүсийн хандлагад нөлөөлөхүйц, хавхны хор холбогдлыг ойлгуулсан бүтээл хийхээр аяныг зохион байгуулагчид санал нэгджээ. Ингээд аяны хүрээнд хураагдсан 438 хавхнаас 50 ширхэг хавх ашиглан төмрөн ирвэсийг урлажээ. Мөн хавханд орсон ээжээ харан гуниглах гүемийг удахгүй хийх гэнэ.

IRVES

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Pait

      (188.143.232.27) 2016-12-21 15:16
      • 0
      • 0

      I never thought I would find such an everyday topic so enlliathrng!

      Хариулах