ГХЯ: Киргиз улс руу зорчих иргэдэд анхааруулж байна

2016 оны 11-р сар 04-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Бүгд Найрамдах Киргиз Улс нь Гадаад шилжилт хөдөлгөөний тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Үүнтэй холбогдуулан Киргиз улсад ажлын таван хоногоос дээш хугацаагаар зорчих гадаадын иргэд 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн бүртгүүлэх шаардлагатай болжээ.

Бүртгэлийг оршин суугаа газрынхаа иргэний бүртгэл, өмчийн албанд гадаад паспорт, гадаад паспортын хуулбар, төлбөр хийсэн баримтаа авч очин хийлгэх юм байна.

Хэрвээ бүртгэл хийлгээгүй тохиолдолд 10 мянган сом буюу 145 орчим ам.долларын торгууль ногдуулах аж.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.