Дүү нарынхаа хамтаар Орхоны хөндийн соёлын өвийг малтаж байжээ

Twitter Print
2016 оны 11-р сар 04-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

Түүх, соёлын баялаг дурсгалтай газар гэгддэг Орхоны хөндийн соёлын өвд халдсан тохиолдол гарчээ. Тодруулбал, иргэд тахилын байгууламж малтаж буй тухай мэдээлэл энэ сарын 1-ний өдөр Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанд ирсэн байна.

Улмаар Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд Хархорин сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгааллагч, сум дундын цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийг шалгажээ.

Шалгалтаар Улаанбаатар хотод оршин суудаг иргэн Б хүүхэд, дүү нарынхаа хамтаар уг дурсгалыг малтсан болохыг тогтоосон байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.72.242.5) 2016-11-05 15:11
      • 0
      • 0

      энд тэндгүй хэрэгсүүр ухдаг гарууд олширлоо

      Хариулах