Л.Болд: Өмнө нь амьд царцаа байсан бол орон нутгийн сонгуулиар цаасан царцаа сонгуулийн дүнг өөрчилж байна

Twitter Print
2016 оны 11-р сар 03-нд 15:59 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд орон нутгийн сонгуулийн үеэр явагдсан луйврын талаар баримт дэлгэсэн юм. УИХ-ын гишүүн Л.Болд “Сонгуулийн санал тоолох хар машиныг бол луйвардах боломжгүй. УИХ-ын сонгуулийн үеэр олон мянган “амьд царцаа” явсан. Олон тойрогт сонгуулийн дүнг өөрчилсөн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
 
Сая орон нутгийн сонгууль дээр бас ийм юм боллоо. Дөнгөж саяхан надад баримтууд ирсэн байгаа. Сонгуулиар бүх хэсэг дээр луйвар явдаггүй, тодорхой хэсэг дээр луйвар хийдэг юм байна. СБД-ийн сонгуулийн VII хорооноос бидэнд баримт явуулсан. Тэр хэсэг дээр 450 сонгогч саналаа өгсөн байтал хайрцагнаас 793 саналын хуудас гарч ирсэн байна лээ. Өөрөөр хэлбэл 338 саналын хуудас нэмж гарч ирээд сонгуулийн дүнг өөрчилсөн юм байна лээ.
 
Хар машинд саналаа өгсөн бүх хуудсыг дискэнд хуулаад өгснийг бид хэвлээд үзсэн. Тэр 338 саналын хуудас нь их сонин. Тэр нь хоёр янзын хуудас байна. Хөвсгөл аймгийн УИХ-ын сонгуулийн саналын хуудас, аймаггүй бас саналын хуудас гарч ирсэн. Хар машин бол хараар будсан цэгээ л хайдаг. Хар цэг байхад л саналд тооцдог. Ийм баримт нотолгоотой газар дан ганц Сүхбаатар дүүрэг биш. Энэ асуудлаар бид хэвлэлийн хурал хийнэ. СЕХ энэ асуудлаар тайлбар хийх ёстой" гэлээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.