Хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ

Twitter Print
2021 оны 06-р сар 09-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Хүүхдээ ханиад, томуунаас сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд хэрхэн чийрэгжүүлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.

Усаар чийрэгжүүлэх

Хүүхдийг зургаан сар хүртэл өдөр бүр усанд оруулж байх хэрэгтэй. Харин нэг нас хүртэл өнжөөд нэг, түүнээс дээш бол багадаа долоо хоногт хоёр удаа усанд оруулах нь зүйтэй. Халуун дулааны хүчээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо эрчимждэг. Хүйтэн усны үйлчилгээ нь судасны гимнастик гэсэн үг. Хүйтэн зүйлд агшиж, өргөсөж байна гэдэг дасан зохицох чадвар сайжирдаг. Мөн усан чийрэгжүүлэлтэд бэлэн халгайн ханд, шилмүүс, давсны гэх мэтчилэн олон төрөл бий.

Image result for Хүүхдийг усанд

Хар цай, ясны шөлөөр чийрэгжүүлэх

Уснаас гадна хүүхдийг хар цайнд оруулах нь дархлааг маш сайн дэмжиж өгдөг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дараалаад хар цайнд оруулвал дархлаа сайжирч, эмчилгээний нөлөө үзүүлнэ. Хар цай яг яаж чанадаг түүгээрээ л чанана. Ингээд хар цайндаа 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа гээд нэг курс нь 5-6 удаа байхад болно. Харин шөлний хувьд хонины хавтгай яснаас шөл гаргаж авахыг зөвлөж байна. 14 хоногт нэг гээд 3-4 удаагийнх нь нэг курс болдог. Ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж, дааруулж болохгүй.

Image result for Хүүхдийг цайнд оруулах

Иллэг

Хүүхдэд иллэх хийхдээ чээж, нуруу, гар, хөлийг нь дээрээс нь доош нь чиглэлээр илдэг. Иллэг нь судас өргөсгөж, цусан хангамжийг сайжруулж, дархлаа сайжруулахад сайн нөлөөтэй. Сард нэг долоо хоног л хийхэд болно. Иллэгийг зөвхөн нярай гэлтгүй бүх насны хүүхдэд хийж байх хэрэгтэй. Оливын тос, шар тос, сүүлний тосоор иллэг хийхэд харшил өгөхгүй, олон төрлийн ач холбогдолтой.

Image result for Хүүхдийг иллэг

Нойр

Орой 21:00 цаг гэхэд л хүүхдээ унтуулж байх хэрэгтэй. Тогтмол цагт унтах нь дархлааны хамгийн том зэвсэг болдог. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтах шаардлагатай. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдээ тогтмол цагт унтуулахад хүндрэлтэй байдаг талаар эцэг эхчүүд учирладаг. Тэгвэл тогтмол цагт унтуулж сургахын тулд бүдэг гэрэл, анхаарал сарниулах дуу чимээгүй болгон орчинг нь бүрдүүлэх хэрэгтэй.

Mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.