“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн гэж хэн бэ

Twitter Print
2016 оны 11-р сар 04-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон дуулиан үргэлжилсээр байна. Өнгөрсөн зургадугаар сарын 28-нд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оросууд “Монгол зэс” компанид зарсан мэдээллийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дуулгаснаар улс төр, эдийн засгийн халуун сэдэв болж байна.

“Эрдэнэт”-ийн ТУЗ-д хэн очих вэ, хэнийг ерөнхий захирлаар томилох вэ гэсэн  анхаарал Монголын улс төрийг чиглэж, тэр хэрээр санаатайгаар цацагдсан “бор шувууд” хэвлэлээр тэнэх болсон.

Тэгвэл  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өчигдөр /2016.11.04/ “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг томилсноо дуулгасан юм. “Эрдэнэт”-ийн ТУЗ долоон хүнээс бүрдэж байгаа бөгөөд үүний дөрвийг нь том хувь эзэмшигч Монголын Засгийн газраас  үлдсэн гурвыг нь “Монгол зэс” компаниас томиллоо.

“Эрдэнэт”-ийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлөх хүмүүс

У.Бямбасүрэн

Д.Дэмбэрэл

Г.Нандинжаргал

Н.Доржсэмбэд

“Монгол зэс”-ээс томилогдсон ТУЗ-ийн гишүүд

Да.Ганболд

О.Орхон

М.Мөнхбаатар

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон У.Бямбасүрэн гэж хэн бэ

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Итали Улсын Бокконийн их сургуулийг тус тус төгсчээ. Тэрээр БНСУ, Их Британид менежментийн чиглэлээр, Малайз Улсад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй аж.

-1994-1997 онд “Монгол даатгал” ТӨУҮГ мэргэжилтэн, менежер,

-1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер,

-2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх,

-2007-2010 онд Монголын ардчилсан социалист Залуучуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга,

-2010-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

-2012-2015 онд “Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ын даргаар ажиллаж байсан.

-2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • мАФИ

      (182.160.38.153) 2016-11-04 13:05
      • 0
      • 0

      ДА.ГАНБОЛД ГЭЖ НЭГ САЙХАН ХУЖАА БАЙНА ЕР НЬ БОДООД БАЙХАД МАНАНГИЙН Э/З БИЗНЕСИЙН ТОЛГОЙЛОГЧ ЮМ БИШ ҮҮ

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.144) 2016-11-04 12:50
      • 0
      • 0

      энэ Дэмбэрэл гэдэг өвгөн одоо болимоор юмаа

      Хариулах