Үтрээгээ хэрхэн эрүүл байлгах вэ

2016 оны 11-р сар 03-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Бид энэ талаар маш их сонсдог. Түүнийгээ эмчлүүлэх гэж ч их явдаг. Эмчлүүлээд ч үр дүн гардаггүй тал ч бий. Үр дүнгүй бол мэдээж яагаад гэдэг асуулт тавигдаж таараа. Тийм үү? Үтрээний салст бүрхүүл нь олон давхар хучуур эсүүдтэй, сул хүчиллэг орчинтой. Эдгээр эсүүд нь хөгжлийнхөө явцад шинэчлэгдэн гуужин унаж үтрээнд хуримтлагдсан шингэнийг үтрээний ялгадас гэж нэрлэнэ. Энэхүү ялгадас нь сүү шиг цагаан өнгөтэй дотуур хувцсанд хүрэх төдий байна. Үтрээнд маш олон төрлийн сүүний болон цууны хүчлийн бактериуд тэнцвэртэй хэмжээгээр оршин тогтнодог.

Энэхүү сүүн хүчлийн бактери нь эмгэг үүсгэх нянгуудаас хамгаалж байдаг. Энэ багасахаараа бэлгийн замаар дамжих өвчнүүдийг үүсгэнэ. Хэрвээ таны үтрээнээс шар, ногоон, саарал, аарцархаг, загатнаатай, үнэртэй  ялгадас гарвал яаралтай эмчид хандаж шинжилгээ хийлгээрэй. Мэдээж та үтрээ ч бай кесар хагалгаагаар төрөх ч байсан таны үтрээ заавал эрүүл байх шаардлагатай. Та эрүүл байж  хүүхдээ гүйцэд тээж хэвийн аюулгүй төрөх боломжтой. Бид дутуу төрсөн, ургийн хөгжлийн сааталтай, хүүхэд нь амьгүй төрсөн, ургийн ус эрт гарсан, урагдалтай төрсөн олон оёдол тавиулсан, шархны эдгэрэлт муу удаан эдгэж байна гээд олон олон таагүй мэдээнүүд ойр дотнын хүмүүс болон таньж мэдэхгүй хүмүүст тохиолдогийг сонсож байсан. Заримыг нь сонсоод өнгөрдөг зарим нь илүү анхаарлаа хандуулж буруу эмчилгээ хийдэг.  Энэ бүгд үтрээний бичил био орчин өөрчлөгдсөнтэй шууд холбоотой. Үтрээний бичил био орчин өөрчлөгдөхөд нөлөөлдөг хүчин зүйлүүд;

1.    Үтрээний өвчнийг дамжуулагч нь таны нөхөр. Яагаад гэвэл эрчүүд бэлэг эрхтний тээрхийн арьсыг огт шамладаггүй толгойг байнга хучиж байх нь нян өсөж үржих нөхцөлийг бүрдүүлдэг.

2.    Гадна бэлэг эрхтэн болон үтрээг савандаж угаах

3.    Бариу дотуур хувцас

4.    Эмх замбараагүй эмийн хэрэглээ

5.    Жирэмсэн өөрөө

Энэ нь даавартай холбоотой. Жирэмсний 2-3 сартайгаас төрсний дараах 4-5 долоо хоногтойд агааргүйдэн нянгийн тоо нэмэгддэг. Төрсний дараа 6 долоо хоногтойгоос үтрээний орчин хэвийн байдалд орно. Ингээд жирэмсэн үеийн үрэвсэл нь ураг ихсийн тогтолцоог халдварлуулан эх ургийн өвчлөлийг нэмэгдүүлдэг учраас  хүн бүхэн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаа хандуулах нь чухал байна. Бүх зүйл танаас хамааралтай. Төрөх үед ургийн усаар үтрээгээр угаагдаж бичил биетний тоо цөөрдөг ч хэвлийд байсан ариун хүүхэд маань тэр замаар дамжин өнгөрөхдөө  анх удаа тэр бичил биетүүдтэй харьцана. Сайн бодоорой бас ойлгоорой.

6.    Үтрээний био орчин өөрчлөгдсөн бол  төрөхдөө хуучирч муудсан даавуу шиг сэмэрч салбарч урагдахаас гадна оёдол удаан эдгэрч дээшээ өгсөх замын халдвар дамжиж эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөр өвчлөх магадлал маш өндөр. Тиймээс та бэлгийн ариун цэврийг маш сайн зөв сахих хэрэгтэй.

·         Бариу хувцас өмсөхгүй байх

·         Агаар салхи нэвтрүүлэх

·         Төрөхдөө бэлтгээд орой бүр дотуур өмдгүй нүцгэн байх

·         Гадна бэлэг эрхтэн болон үтрээг савандаж угаахгүй байх

Жич: Үтрээ бол хогийн сав биш. Тийм учраас мэдэх мэдэхгүй лаа хийхээ зогсоох хэрэгтэй. Манай эмэгтэйчүүдийн үтрээнд неопенотран, фолиженакс, гексикон зэрэг үтрээний лаанууд байнга л морилоостой. Ингэж морилж болохгүй л дээ. Өөртөө дээрх зөвлөгөөг хандуулаад үзээрэй.

Их эмч Д.Цэндсүрэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (43.242.243.240) 2016-11-04 21:06
      • 0
      • 0

      haanas abch boloh be

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.61) 2016-11-04 06:15
      • 0
      • 0

      Лаанаас гадна өөр замбараа хавьталттай хүүхнүүдийн үтрээг зүйрлэж хэлсэн юм биш үү. Манай улсад хамгийн тулгамдаж бгаа асуудал бол бэлгийн замын өвчин гэр бүлийн тогтворгүй байдал. Одоо нөгөө аймшигт ДОХ хэд болчихоод бгаа билээ. Энэ тал дээр эрүүл мэндийн салбаруул,7 яам сайдаа анхаараарай. Гэр бүлийн хариуцлагын тухай хатуу хууль гаргамаар бна. Үүний цаад хохирогчид нь хүүхдүүд байдгыг хатуу анхаар!!!

      Хариулах

    • зочин

      (103.10.21.59) 2016-11-03 19:03
      • 0
      • 0

      харин хамгаалж хэлсэн юм биш үү?

      Хариулах

    • Жаргал

      (59.2.187.18) 2016-11-03 12:24
      • 0
      • 0

      "Үтрээ хогийн сав биш."гэж бичжээ.Үтрээний лаанууд байнга морилоостой.гэнэ үү?Дэндүү хэтрүүлсэн хэллэг биш үү?Эмэгтэй хүний хамгийн нандин эрхтэнг хогийн савтай зүйрлэж хэлсэн нь их бүдүүлэгсонсогдож бна.

      Хариулах