Мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад 60 сая, дасгалжуулагчид нь 30 сая төгрөг олгожээ

Twitter Print
2016 оны 11-р сар 03-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Зуны олимпийн 31 дүгээр наадмаас медаль авсан тамирчдад Засгийн газраас өнөөдөр мөнгөн шагнал олгожээ. Жүдо бөхийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад 60 сая, дасгалжуулагчид нь 30 сая төгрөг,

Боксийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг олгосон байна. Харин паралимпээс паурлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг,

Паралимпээс жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөгийг Монгол Улсын Ерөнхий сайд гардуулж өгчээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.186.139) 2016-11-03 10:38
      • 0
      • 0

      Төрийнхөө далбааг мандуулсан тамирчидад баяр хүргэе Гавьяатыг нь хамт өгчихгүй дээ

      Хариулах